НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - ИОСЕФ БА ТҮҮНИЙ АХ НАР: Үзэн ядалт дундах найдвар

Манай нэвтрүүлгийг хүлээн аван сонсож буй эрхэм сонсогч танд баярлалаа. Өнөөдрийн бидний сонсох драма “Иосеф ба түүний ах нарын” тухай өгүүлэх болно. Ингээд урьдаас хэлсэн ёсоор ган гачиг, өлсгөлөн нүүрлэж Иосефийн ах нар хоол хүнс худалдаж авахаар Египет рүү явцгаасан байна. Тэнд тэд Иосефтой уулзсан ч эхэндээ таниагүй юм. Харин түүнийг танисныхаа дараа тэд айдаст автан хөшиж орхижээ. Гэвч Иосеф тэднээс хариугаа авахыг хүсээгүй юм. Харин ч тэдний үйлдсэн муу бүхнийг Бурхан сайнаар эргүүлэн ашигласан болохыг тэдэнд тайлбарлан хэлж өгсөн байдаг.
Ингээд хамтдаа Иосефийн ах Иудагийн өгүүлэхийг сонсоцгооё. Иосефийг “үзэн ядалт дунд” хэрхэн найдвараа алдалгүй тээн амьдарсан тухай Иуда бидэнд ярьж өгөх болно.