НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - Ноа ба хөвөгч бүхээг

Өнөөдөр бид “Ноа ба хөвөгч бүхээг” хэмээх драмыг хүлээн авч сонсох болно. Уг драмыг Библийн Эхлэл номын 6-9-р бүлгээс сэдэвлэсэн юм. Зөвт хүн болох Ноа бүх талаараа гэм зэмгүй нэгэн байжээ. Тиймдээ ч тэрээр хөршүүдийнхээ дооглон тохуурхах, гэр бүлийнхнийхээ эргэлзэн тээнэгэлзэхийг үл тоон Бурханы тушаал заавруудыг дуулгавартай дагах шийдвэрийг гаргасан юм.
Бурхан Өөрийн бүтээлүүдийг харж, тэдний үйлдэж буй ёрын мууг үзэхдээ ихэд гашуудсан байдаг. Тиймээс Тэр Өөрийн хайртай бүтээлүүдийг устгахаар шийдсэн байна. Гэвч Ноагийн итгэмжит байдлын улмаас Бурхан түүний гэр бүлийг буюу эхнэр, гурван хүү, гурван бэрийг нь зайлшгүй ирэх сүйрлээс авран хамгаалахаар шийдсэн юм.
Гэвч тэднийг аврах Бурханы төлөвлөгөө маш хачирхалтай байсан учир ихэнх хүмүүс үүнийг доог тохуу болгон хүлээж авч байлаа. Гэсэн хэдий ч Ноа Бурханд итгэж, Бурханаас өөрт нь даалгасан ажлыг итгэмжтэйгээр хийж эхэлсэн юм. Ноа өөрийнх нь гэр бүл болон бүх төрөл зүйлийн амьтдаас хос хосыг багтаахуйц аварга том хөвөгч авдрыг барих ёстой байсан байлаа. Гэвч энэ нүсэр ажлыг хийхийн тулд Ноа олон жил тууштайгаар ажиллах ёстой болсон билээ. 
Ингээд Ноа болон түүний гэр бүлийнхэн гэм нүглээр дүүрэн дэлхий дээр Эзэн Бурхандаа итгэмжтэй хэвээр үлдэх итгэл найдварыг хэрхэн олсон тухай Ноагийн эхнэр Зиллагийн өгүүлэхийг хамтдаа сонсоцгооё.