ХУВИЙН САХИЛГА БАТ

ХУВИЙН САХИЛГА БАТ

Би охиныхоо дөрвөн хүүхдийг нэг удаа ганцаараа харж үлдсэн юм. Ууган нь зургаан настай, бас нэг настай хоёр ихэр байсан болохоор тэднийг янз бүрийн юманд өртүүлчихгүйн тулд бараг дагзан дээрээ нүдтэй юм шиг байх шаардлагатай байсан. Би байшингийн дээд давхарт гурвыг нь хувцаслаж тусалж байх зуур ихрийн нэг нь өглөөний ундандаа өөрөө жүржийн шүүсээ аягалж надад туслахаар болсон юм. Тэр ямар нэг аргаар хөргөгч нээгээд, бараг 2 литрийн цаасан савтай шүүсийг дотроос нь гаргажээ. Яг юу болсныг та таамаглаж байгаа байх. Тэр аяганд шүүс хийх гэж байх зуур бүх шүүс нь пүл хийн газар асгарав. Жүржний шүүс ямар наалдамхай болохыг та мэднэ. Нэгдүгээрт, би зээгээ угаах болсон, дараа нь бас шалаа угаасан. Үнэндээ тэр өдөр тэр шалыг хэд дахин зүлгэж байж хөл наалдахгүй болтол цэвэрлэсэн гэдгээ би бараг санадаггүй.
Би өөрөө гурван хүүхэд өсгөсөн, бас долоон ач зээтэй эмээ хүн. Тиймээс бүх юм ямар ч замбараагүй байхад галзуурахгүйн тулд нэг л арга ашиглах ёстойг би сурч мэдсэн юм. Тэр бол хувийн сахилга бат. Хувийн сахилга баттай байвал эмх замбараа болон эмх цэгцгүй байдлыг зааглаж чадна. Бас цаг баримтлах болон үргэлж хоцрохыг салгаж чадна. Бас тэвчээргүйгээр уцаарлах болон уур уцаараа хянахыг ялгаж чадна.
Гэхдээ шулуухан хэлэхэд, хувийн сахилга баттай байх тухай би бодохыг ч хүсдэггүй. Хувийн сахилга бат гэхээр би шууд л номхруулах хувцас боддог. Хэзээ ч зугаацаж цэнгэхгүй, төмөр хүн шиг болж “Дараагийн хийх зүйл юу вэ?” гэхээс өөр юм бодохгүй байхыг би хувийн сахилга бат гэж төсөөлдөг.
Тэгтэл хувийн сахилга батыг Библийн Галат номын 5-р бүлэг дээр жагсаасан Сүнсний үр жимсийн нэг гэдгийг би олж мэдсэн юм. Энэ бол Бурханы хүч чадал, эрх мэдэл дотор нь хайраар захирагдах үед бидний амьдралд бий болох зан чанаруудын нэг юм. Би модонд алим уячхаад түүнийг ургуулах гэж хичээсэн ч чадахгүйн адил өөрийнхөө зүтгэлээр амьдрал дотроо биеэ захирах байдлыг бий болгож чадахгүй. Үүнийг Бурхан бий болгох учиртай юм.
Төгсгөлд нь хэлэхэд хүн бүрт Бурхан хувийн сахилга бат, биеэ захирах байдлыг суулгахыг хүсэж байгаа нь гарцаагүй. Өөрийг чинь Сүнсээрээ дүүргэж өгөхийг Бурханаас гуйгаарай. Тэгвэл хувийн сахилга бат өдрөөс өдөрт таны амьдралын нэгээхэн хэсэг болох юм шүү. Та өнөөдрөөс хичээл зүтгэлээ зориулаад үзээрэй. Дараа жил гэхэд та өөрийнхөө өөрчлөлтөд урамшиж, Бурханд талархах болно.