ХАДАГТАЙ НОА

ХАДАГТАЙ НОА

Тэр эмэгтэй бол тантай уулзах хүн бүхний эх нь юм. Гэтэл бид түүнийг хэзээ төрснийг ч мэдэхгүй.
Өнөөдөр дэлхий дээрх бүх хүн, Ази ч бай, Африк ч бай, цагаан арьстай хүмүүс ч бай, тэр эмэгтэйгээс гаралтай юм. Түүний амьдарч байсан цаг үед ёс суртахуун хамгийн ихээр завхарсан, дэлхий ертөнц хүчирхийллээр дүүрэн байсан.
Энэ тааврын хариу бол Ева гэдэг хүн биш. Харин Евагаас дор хаяж арван үеийн дараа амьдарч байсан нэгэн эмэгтэй юм. Библид түүнийг зөвхөн “Ноагийн эхнэр” гэж бичсэн болохоор би түүнийг хадагтай Ноа гэж нэрлэсэн юм.
Түүний нөхрийг Библид 50 гаруй удаа дурдсан байдаг. “Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв” гэж өгүүлсэн байдаг. (Эхлэл 6:9) Элч Петр түүнийг “зөвт байдлыг тунхаглагч” гэж бас нэрлэсэн байна. (1 Петр 3:20) (2 Петр 2:5)?
Бурхан Ноад усан галав юүлж дэлхийг устгах гэж байна гээд түүнд 13716 метр урттай усан завь барь гэж айлджээ. Ноа 120 жилийн турш хүмүүст Бурханы шийтгэлийн тухай сануулга өгсөн боловч хэн ч түүнийг сонсоогүй юм. Тэгвэл хүмүүс нөхрийг нь тохуурхан шоолж байхад хадагтай Ноагийн хувь ямар хүнд байсныг та төсөөл дөө. Нөхөр нь хүмүүсийг уриалсаар ямар ч үр дүн гарахгүй зүдэрч залхахад тэр нөхрөө хэрхэн урамшуулах болсныг та төсөөлж байна уу?
Түүнчлэн хөвгүүдэд нь хамтдаа тоглох “сайн” хүүхэд олдоогүйг бас ойлгохыг хичээгээрэй. Гэтэл тэр эмэгтэй хөвгүүдээ хамгийн сайн өсгөсөн юм. Учир нь дэлхий устах үед Бурхан түүний гурван хүүг аварсан байдаг.
Эцсийн эцэст шийтгэлийн өдөр ирэхэд Ноа бүх амьтдыг цуглуулж, хадагтай Ноа болон хөвгүүд, бэрүүдээ хөвөгч авдарт оруулжээ. Цаг агаарын мэдээ юу гэсэн гэж бодож байна? 40 өдөр, 40 шөнийн турш бороо орно гэсэн. Дараачийн 150 өдрийн турш бас хүлээсээр эцэст нь тэд хуурай газарт гарч дахиад бүхнийг   шинээр эхлүүлсэн юм.
Хадагтай Ноа бол үнэхээр Ариун Бичээсийн нэгэн үгийн дагуу үлгэр жишээ болжээ. Тэр эшлэлд “Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай. ” гэсэн юм. (1 Коринт 15:58) Тийм ч учраас хадагтай Ноа та алдрын танхимд зүй ёсоор багтах хүн мөн юм. Сонсогч та ч бас Бурханы амлалтад итгэж, тууштай байж, гуйвж дайвалгүй Бурханы үйл хэргээр бялхаж явах юм бол эцсийн өдөр хариу нь үнэхээр баярлууштай байх болно. Энэ бол Бурханд итгэдэг эмэгтэй хүн бүрийг баярлуулах гайхамшигтай урам зориг юм.