ТА ЯМАР НЭГ ЮМЫГ ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙХ ЦАГТ

ТА ЯМАР НЭГ ЮМЫГ ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙХ ЦАГТ

Бурхан танаар нэг зүйлийг хийлгэхийг хүсэж байгааг та мэдсэн ч тэр зүйлийг хийх хүсэл танд байхгүй бол яах вэ? Бурхан хүсэж байгаа юм чинь та хүсэхгүй ч тэрнийг хийх үү? Үгүй л дээ. Шударгаар яривал, бидний ихэнх хүн тэр зүйлээс зугтчих арга зам хайгаад, дуртай дургүй хөлөө чирээд явдаг шүү дээ.
Жишээлбэл, таны нэг найз өвчтэй байя гэж бодъё. Тэр үнэхээр таны сайн найз боловч та түүн рүү залгах бүрд тэр таныг сонсохгүй өөрөө л яриад байдаг. Найз чинь өвчтэй болохоор Бурханы таныг түүн рүү залгаасай гэж хүсэж байгааг та мэднэ л дээ. Гэвч та залгаж яривал олон цаг түүний ярихыг сонсохоос өөр аргагүй болно. Тиймээс та энэ асуудлыг гурав дөрвөн янзын аргаар шийдвэрлэх гэж оролдож магадгүй.
1-рт: Та залгахгүй байх шалтаг хайж эхэлж магадгүй. “Би түүн рүү өнөөдөр залгаж чадахгүй нээ. Хэрэв залгавал өнөө өглөө Библиэ унших цаг зав минь үгүй болно” гэж бодно. Энэ нь өөрийгөө зөвт хүн гэж харуулсан ямар аятайхан бодол вэ!
2-рт: Та юмыг логикоор бодож сэтгэх гэж оролдож магадгүй. “Найз маань магадгүй өвчтэй болохоор надтай ярихыг хүсэхгүй байх.” Бас л аргацаасан бодол.
3-рт: Та юмыг хойш тавьж магадгүй. “Өнөөдөр би хэтэрхий ядарч байна. Түүн рүү маргааш өглөө хамгийн түрүүлээд залгана. Би нээрээ залгана” гэж бодож магадгүй. Энэ бас л тохиромжгүй. Найзад чинь маргааш гэдэг өдөр байхгүй бол та яах уу?
Эсвэл 4-рт: Та найз руугаа залгахгүй байхын тулд өөрөө өөртөө толгойн өвчин үүсгэж магад. Надад ийм бэрхшээл байна. Би түүнийгээ амжуулчхаад дараа нь гэж бодож байвал та бас л эндүүрч байна.
Тэгвэл та өөрийнхөө тухай боддоо. Та Бурханд дуулгаварлахыг үл хүсэх талбарыг бодож үз. Юу гээч? Муу ёрын сүнс ч гэсэн таныг Бурханд дуулгаваргүй байгаасай гэж хүсдэг шүү дээ. Тэгэхлээр та хоёр нэг баг болчхоод, ямар нэг юмыг хийх цаг арай болоогүй гээд хэлэлцээд сууж байгаатай яг адилхан юм.
Библийн Иаков номыг бичигч хүн үүний хариуг мэдэж байжээ. Тэр хэлэхдээ: “Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна” гэсэн байна. (Иаков 4:7) Бид Бурхан болон муу ёрын сүнсийг хүч тэнцүү гэж буруу боддог. Үнэндээ бол тийм биш. Муу ёрын сүнс бол хэдийнээ ялагдсан, ялын тогтоолоо сонсчихсон, зүгээр л цаазыг хүлээж байгаа нэгэн юм. Хэрэв та Есүс Христэд итгэх юм бол Бурхан таны дотор амьдрах болно. Тиймээс танд муу ёрын сүнсийг эсэргүүцэх хүч ирнэ. Тэгвэл тэр танаас зайлах болно.
Та хийх ёстой гэж мэддэг зүйлээ хийхийг хүсэхгүй байхын цагт муу ёрын сүнсийг эсэргүүцээд, тэгээд Бурханд захирагдагтун. Хэрэв тэгэх юм бол өөрт чинь хэцүү санагдах тэр зүйлийг хийх хүчийг олох болно. Энэ бол амьдралын бас л нэгэн урам зориг юм.