Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2020/12/17

Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу бас авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан. ЕФЕС 1:13
Тэгэхээр Түүний энэ дэлхийд мэндэлснийх нь төлөө Бурханд алдрыг өргөе. Есүс энэ дэлхийд мэндлээд бид Бурханаас хол байхаас аврагдсан. Тэгээд бас биднийг Бурхан Аавтай эвлэрүүлж, нөхөрлөх боломжтой олгосон. Агуу нөхөрлөл дотор байгаа хэрнээ л бид заримдаа ганцаарддаг.
“Депрессийг ялан дийлэх нэгэн чухал шийдэл бол амьдрал нь доройтсон хэн нэгэнтэй холбогдож, түүний амьдралд туслах явдал юм”
Таны арванхоёрдугаар сарын депрессийг Иммануэл буюу “Бидэнтэй хамт байгаа Бурхан” үргээн зайлуулж чадна. Үнэхээр Тэр бол таны ганцаардал зовлонг ялан дийлэх хариулт юм шүү.
гэж нэвтрүүлгийн хөтлөгч уриаллаа.
Есүс Христийн мэндэлсэн баярын энэ өдрүүдэд малын тэвшинд нойрсох бяцхан Есүсийн дүрийг харахдаа Тэр танд аврал өгөхөөр ирсэн гэдгийг, тэр Иммануел одоо ч тантай хамт байгааг гэдгийг санаарай.