ИРЭЭРЭЙ нэвтрүүлэг - Иона

Өнөөдөр "ИРЭЭРЭЙ" нэвтрүүлгээрээ Хуучин гэрээнд өгүүлэгддэг аварга загасны гэдсэнд 3 өдөр, 3 шөнө болсон гэдгээр нь сайн мэдэх Ионагийн түүхээс суралцах болно. Иона Ниневе хот руу явахыг эсэргүүцсэн ч Бурхан дотор өөртэйгөө тулж, Түүний дуудсан дуудлагыг биелүүлэхээр явсан юм. Иона 4:10-11-р эшлэлд "...Чи эрэндийн бут өрөвдөж байдаг. Чиний арчлаагүй, ургуулаагүй, шөнөдөө ургаад, шөнөдөө устаж үгүй болсон эд шүү дээ. Тэгвэл Би их хот Ниневег, баруун зүүн гараа ялгаж мэдэхгүй зуун хорин мянга гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовохгүй гэж үү? гэж айлдав." гэсэн байдаг.  

Ниневе хотынхон Бурханыг ирээсэй хүлээгээгүй боловч Бурхан байдаг гэдгийг мэдэж байсан. Түүнчлэн хэн нэгэн хүн ирээд Бурханы үгийг хуваалцаасай гэсэн хүсэл хүмүүсийн дотор байдаг юм шүү. Харин та сайнмэдээг хуваалцахад, Бурхан таныг дуудсан дуудлагад бэлэн байна уу?