Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2020/12/14

“Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв.
Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм.” ИОХАН 1:4-5
Бид шинээр Христэд итгэж буй хэн нэгэнд эсвэл Христийг таньж мэдэхийг хүсэж буй хараахан итгээгүй байгаа найз нөхдөдөө ч юм уу, хамгийн түрүүнд Иохан номыг уншихыг санал болгодог. Энэ номд нийт 98 удаа “ИТГЭХ” гэдэг үг хэлэгдсэн юм байна. Мөнхийн амь гэдэг энэ үг Иохан номын түлхүүр ухагдахуун гэнэ. Иоханы номд давамгайлдаг хэд хэдэн давтагддаг үгс нь ГЭРЭЛ, ҮГ, МАХАН БИЕ, ХАЙР, ГЭРЧЛЭХ, ХАРАНХУЙ гэх мэт үгс маш олон удаа эргэн давтагдан хэлэгддэг юм байна. Өнөөдрийн Иохан 1:4-5 эшлэлд 4-5 үг нь орсон байна.
Өнөөдөр энэ дэлхий сүнслэг харанхуйд байдаг. Эзэн Есүс Христ дэлхий дэх цорын ганц гэрлийг авчирсан. Тэр бол гэрэл. “Түүн дотор амь байсан. Амь нь хүмүүсийн гэрэл байсан.”