Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2020/12/10

ҮГ НЬ МАХБОД БОЛЖ, БИДНИЙ ДУНД ОРШИН, БИД ТҮҮНИЙ АЛДАР СУУГ ҮЗСЭН.
ЭНЭ НЬ ЭЦЭГЭЭС ЦОР ГАНЦ ТӨРӨГЧИЙН АЛДАР БӨГӨӨД НИГҮҮЛСЭЛ БА ҮНЭНЭЭР ДҮҮРЭН ЮМ. ИОХАН 1:14
Бурханы Сүнсээр дамжуулан өөрчлөлт амссан энгийн эгэл хүмүүсийн амьдралаас тусах Бурханы алдрыг би олж хардаг.
Та Бурханы алдрыг хармаар байна уу? Тэгвэл Шинэ Гэрээг нээж уншаарай. Тэгээд Бурханаас таны дотор орж таны амьдралыг өөрчлөхийг гуйгаарай. Бурханыг хүсэмжилж, итгэлтэйгээр Түүн дээр ирээрэй. Тэгвэл таны амьдрал лавтай өөрчлөгдөхийг та харна. Бурханы алдар хүмүүний дотор байх нь өнөөдөр ч энэ дэлхийн хамгийн агуу өөрчлөгч хүчин зүйл хэвээрээ байна. Хэрвээ та Түүний амьдралдаа урин оруулах юм бол шинэ төрсөн хүүхэд мэт сайн сайхан амьдралтай золгох болно.