БУРХАН АЛДАЖ ЭНДҮҮРДЭГГҮЙ

БУРХАН АЛДАЖ ЭНДҮҮРДЭГГҮЙ

Кимийн бяцхан дүү Стийв нь нугасны мэдээ алдалтын өвчтэй төрсөн учраас тэргэнцэр дээр байнгын суудаг болсон юм. Ким дурсахдаа гадаа тоглохоор гарчхаад буцаж орж ирэхдээ дүү Стийвийг юу хийж байгааг заавал шалгадаг байснаа ярьсан юм. Тэр үед түүний дотор өөрийгөө буруутгах өнгө аяс бий болж эхэлсэн байна. Тэр өөрөө гүйж харайдаг хирнээ дүү Стийв нь яагаад босож зогсож ч чадахгүй байгаад тэр өөрөө буруутай юм шиг мэдрэмжтэй болжээ.
Түүнийг их сургуульд ороод нэгдүгээр курсэд байхад нэг өдөр эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг сүмийн ажилтан түүнтэй илүү сайн танилцах гээд түүнээс гэр бүлийнх нь тухай асуужээ. Мэдээж Ким тэр эмэгтэйд дүү Стивийнхээ тухай, түүний нөхцөл байдлыг ярьсан. Ким дүү Стивийнхээ талаар бодох бүрдээ өөрийгөө ямар их буруутгадаг тухайгаа ярьжээ. Учир нь Стийвийн өмнө маш бага боломжууд байхад өөрийнх нь өмнө асар их зүйл байгаа тухай тэр байнга боддог болжээ. Дүүгийнх нь амьдрал үнэхээр хязгаарлагдмал учраас Ким өөрт нь ямар нэг сайн зүйл тохиолдох бүрт тэр сайн сайхныг авах зохисгүй мэдрэмжээр дүүрдэг байна. Буруу зүйл хийсэн юм шиг бодлууд түүний толгойд байнга эргэлдэх болсныг тэр ярьжээ.
Гэтэл сүмийн ажилтан эмэгтэй “Ким минь дээ, чи яагаад ийм онцгой байдгийг чинь би одоо л ойлголоо. Энэ нь чамд дүү Стийв байгаагаас болсон байхнээ” гэж уулга алдахад Ким үнэхээр гайхжээ. Эмэгтэй үргэлжлүүлэн “Чи бусдад мэдрэмтгий ханддаг. Чи хүмүүстэй харилцаа холбоо тогтооход цаг гаргадаг. Чи эргэн тойрныхоо хүмүүст үнэхээр санаа тавьдаг юм байна. Ким минь, хүмүүс төрөхөөсөө тийм байдаггүй.
Харин чи хүүхэд байхаасаа Стийв тусалж, олон удаа түүний хөл нь болж байсан байна. Дүүгийнхээ хэвийн бус хэрэгцээнээс бол чи бусдын төлөө бодож, бусдад санаа тавихаас өөр аргагүй болжээ. Тэгэхлээр дүү Стийв чинь чамд өгөгдсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг гэж надад санагдаж байна” гэж ярьжээ.
Тэр өдрөөс хойш Ким амьдралаа огт өөрөөр хардаг болжээ. Урьд нь тэр дүүгээ түүний амьдралд ирсэн бэлэг гэдгийг нь бүрэн ухаараагүй байсан юм. Харин одоо тэр өөрийгөө уучилж, дотроо тээж байсан гэм буруугаа хаяж чаджээ. Түүнийхээ дараа Ким ингэж хэлжээ. “Би хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй өсөж торнихдоо үнэхээр бага зүйлийг ойлгосон юм байна. Гэтэл Бурхан намайг маш энхрий зөөлнөөр урлаж, Өөрийнхөө яг хүссэн, Өөрт хэрэгтэй хүн болгосон юм.” гэжээ.
Библид Ром 8:28 дээр хэлэхдээ “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ” гэсэн байдаг шүү дээ. Тэр үгс Кимийн хувьд үнэн байсан юм. Энэ үгс одоо таны хувьд ч бас үнэн, үнэ цэнэтэй хэвээрээ байгаа нь үнэхээр том урам зориг юм шүү.