СУРГААЛТ ҮГС НОМОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУХАЙ ЮУ ГЭСЭН БАЙНА

СУРГААЛТ ҮГС НОМОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУХАЙ ЮУ ГЭСЭН БАЙНА

Библийн Сургаалт үгс номд Соломон хааны хамгийн дуртай сэдвийн нэг бол эмэгтэйчүүд юм. Тэр нь ч утга учиртай зүйл. Учир нь Сургаалт үгс номын ихэнх хэсгийг бичсэн энэ эр хүн 700 эхнэр, 300 татвар эмтэй байсан. Хэдийгээр түүнийг дэлхийд амьдарч байсан аливаа хүнээс хамгийн мэргэн хүн гэж нэрлэдэг ч түүний амьдралд эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлууд маш их байжээ. Ариун Бичээст энэ тухай өгүүлэхдээ “Харин Соломон хаан Фараоны охины хажуугаар ... олон харь эмэгтэйг хайрладаг байлаа. Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж хэлж байсан билээ. Эдэнтэй Соломон хайр дурлалаар холбогдсон байлаа … Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө ... бүрэн  зориулагдсангүй” гэсэн бичсэн байдаг юм. (1 Хаад 11:1-4-өөс түйвэрлэв)
Сургаалт үгс номд эхнэрийн талаар өгүүлдэг бүхий л эшлэлийг би тэмдэглэн харахад тэдгээр нь гурван сэдэвт хамрагдсаныг ойлгосон юм. Нэгдүгээр сэдэв бол дур зоргоороо эхнэр. Соломон тийм эхнэрийг наалинхай үгсээр ярьдаг, (6:24) үгээрээ зусарддаг (7:5) гэжээ. Бас нөхрийнхөө ясанд нь буглах идээ бээр мэт гэж хэлсэн байна. (12:4) Соломон тийм эхнэрийг “нарийнхан худаг” гэж нэрлэжээ. Үүгээрээ цаг хугацаа өнгөрөх тусам түүнтэй харилцах харьцаа сэтгэл ханамжийг өгөхөө болино гэсэн санааг илэрхийлсэн юм.
Соломоны авч хэлэлцэх хоёрдугаар төрлийн эхнэр бол хэрүүл уруултай, муухай ааштай эхнэр юм. Соломон өөрөө гоёмсог, ер бусын ордонд амьдарч байжээ. Гэтэл түүний бодлоор яншаа эхнэртэй нэг байшинд сууснаас дээврийн буланд юмуу цөлд суусан нь дээр гэсэн байна. (25:24; 21:9) Тэр тийм эхнэрийг “бороотой өдрийн дусаал” гэж хэлжээ. (27:15)
Харин одоо бид сайн зүйлийн талаар ярих гэж байна. Энэ бол хэрсүү ба журамтай эхнэр юм. Соломон хэлэхдээ: “Байр, хөрөнгө эцгүүдээс өвлөгдөх. Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирэх” гэсэн байна. (19:13-14) Тэр бол өөрийн “нөхрийн титэм” (12:4), “эрдэнэсээс ч үнэтэй.” гэж бичжээ. (31:10) Соломон түүний талаар ийм яруу сайхан өгүүлсэн байхад би үүнд дээр нэмээд юм яриад байх хэрэггүй гэж бодож байна. Энэ талаар Сургаалт үгс номоос та өөрөө уншаарай.