ТА МЭДЭЖ БАЙСАН БҮХНЭЭ ХИЙСЭН БАЙХАД

ТА МЭДЭЖ БАЙСАН БҮХНЭЭ ХИЙСЭН БАЙХАД

Пэт нэгэн охин үрчилж авсан юм. Тэр охин нь маш сайхан ааштай, дуулгавартай хүүхэд болж өссөн ч ухаан суусныхаа дараа охин нь тэрсэлж эхэлrtt. Нэг өдөр Пэт байдаг арга чаргаа бараад шалан дээр тэрийж хэвтээд Бурханд хандан “Би охиноо сайн халамжилж, сайн ээж байсан. Би чадах бүхнээ хийсэн шүү дээ. Гэсэн ч охин минь тэрслээд байх юм” гэж хашхиран гомдолложээ. Бурхан түүнд хариулан “Пэт минь дээ. Би энэ дэлхийн хамгийн сайн Эцэг байсан боловч Миний хүүхдүүд бас л тэрсэлсэн шүү дээ” гэж шивнэжээ. Тэр мөчөөс эхлэн Пэт охиныхоо тэрслүү байдлын гэм бурууг үүрэхээ больсон байна.
Бидний хүүхдүүд тэрслэх үед бид энэ бүхнийг өөрсдийнхөө буруу юм шиг боддог. Мэдээж бидний хэн нь ч төгс эцэг эх биш. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг мэдээсэй гэж би хүсэж байна. Бидний хүүхдүүд бидний үнэт зүйлсийг үгүйсгэн буруу замаар явдгийн нэг шалтгаан бол бидний өөрсдийн зүрх сэтгэл дэх гэм нүглээс болдог юм. Бид тэдэнд Бурханы Үгийг заадаг байж болно. Тэдний төлөө бид итгэлтэйгээр залбирч болно. Тэдэнтэй эрүүл зөв харилцдаг байж болно. Гэхдээ эцсийн эцэст тэд хаашаа явах нь тэдний өөрсдийнх нь шийдвэр юм.
Манай нэг найзын охин нь буруу замаар явсан юм. Уг нь тэр маш сайн Христитгэлт гэр оронд хүмүүжсэн л дээ. Тэд гэр бүлээрээ итгэлтэйгээр сүм чуулганд хамрагддаг байсан. Гэхдээ өсвөр насандаа тэр Бурханаас нүүрээ бууруулсан юм. Охины эцэг эх түүнийг мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг мэдээд зогсохгүй. Түүнийг шөнөөр өрөөнийхөө цонхоор гарч буугаад, хажуугийн байшингийн нэгэн хүүгийн өрөөний цонхоор авирч байхыг харсан юм. Тэгж баригдсаныхаа дараахан тэр охин гэрээ орхиод оргожээ.
Тэр охин эцсийн эцэст Эзэн дээр эргэж ирсэнийхээ дараа аав ээждээ “Та нар өөрсдийгөө буруутгах хэрэггүй. Та нарын буруу байгаагүй.
Миний л буруу байсан. Буруу замаар явах шийдвэрийг би өөрөө гаргасан” гэж хэлжээ. Та мэдэх чадах бүхий л арга чаргаа хэрэглэж үзээд нэмэр болоогүй бол залбирсаар л байгаарай. Тэгээд харилцаагаа нээлттэй орхиорой. Өөрт нь хайртай хэвээр гэдгийг хүүхдэдээ мэдүүлээрэй. Тэдээд Бурханд итгэж, тэдний амьдрал дотор ажлаа дуусгахыг нь зөвшөөрөөрэй. Яг л элч Паулын хэлсэнээр “Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт ... бат итгээрэй.” (Филипой 1:6)  Арга мухардсан үед бидний авч чадах цорын ганц арга, урам зориг бол энэ юм.