БУРХАНЫ ЕРӨӨЛИЙГ БҮРЭН ХҮРТЭХ БОЛЗОЛ– Хэсэг: 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурхан таны амьдралд хамгийн сайны төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь Бурханы мөн чанар нь өөрөө сайн юм. 

    “Бууж өгөх” гэсэн үгийг сонсохоор хүмүүсийн дотор ихэвчлэн сул дорой байдал, боолчлол, ялагдал, эзлэн түрэмгийлэл гэх мэт сөрөг төсөөлөл буудаг. Тийм ч учраас хүмүүс үүнээс аль болох зайлсхийдэг. Гэтэл Бурхан биднийг ивээж, ерөөж, шагнахын тулд биднийг Өөрт нь бууж өгөөсэй гэж хүсдэг бол яах вэ? Тэр тохиолдолд бид харин ч бууж өгье хэмээн хүсч тэмүүлэх учиртай юм. 
    Ингээд бүгдээрээ хамтдаа Бурханы ивээл ерөөлийг бүрэн дүүрнээр хүртэх нөхцөл болзол нь чухам юу болохыг хамтдаа сурцгаая. Ингээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.