ИТГЭГЧ ХҮНИЙ ХАМГИЙН ДЭЭД ХҮНДЭТГЭЛ – Хэсэг: 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бурхан та биднийг аварч, Өөртөө дуудсан нь Христийн биеийг барьж байгуулахын тулд юм. Бид одоо Түүний гар, Түүний хөл, Түүний нүд, Түүний ам болсон гэдгээ мартаж болохгүй.
            Элч Петр бол төрөлхийн удирдагч нэгэн байсан. Тэр үргэлж бусдын түрүүнд үсрэн гардаг, бүхнийг өөрийнхөөрөө шийдэх гэж оролддог хүн байсан. Гэтэл Есүсийн манлайллын арга барил Петрийнхээс тэс өөр байсан. Есүс Христ бүхнийг итгэлтэйгээр удирддаг байсан. Гэхдээ Өөрийг нь дуулгавартай дагахыг шаардахын оронд Есүс дагалдагч нарынхаа тоос шороон болсон бохир хөлийг угааж байсан юм. Энэ дэлхийн Аврагч Эзэн ийм зүйлийг хийх нь зохимжтой гэж үү? Есүс Эзэн энэ асуултад “тийм” гэж хариулсан юм. Учир нь Түүний хаанчлалд “та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог” гэсэн зарчим үйлчилдэг юм.
            Үнэндээ Бурханд үйлчлэх үйлчлэл бол итгэгч бидний хувьд хамгийн дээд хүндэтгэл юм. Чухам яагаад ийм болохыг хамтдаа энэ цагт сурцгаая.