ИТГЭГЧ ХҮНИЙ ХАМГИЙН ДЭЭД ХҮНДЭТГЭЛ – Хэсэг: 1

Хэрвээ таныг дэлхийн хамгийн том компанийн захирал өөрийнхөө хувийн туслагчаа болооч гэж хүсвэл та яах вэ? Эсвэл таныг бизнесийнхээ хамгийн чухал байр суурин дээр томилохыг хүсвэл танд ямар санагдах вэ? Энэ санал таны хувьд гайхалтай санал санагдахгүй гэж үү?
            Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд итгэгч байна гэдэг нь бид ямар нэгэн компанийн захирлаас хол илүү Нэгэнд үйлчлэхийн нэр гэдгийг сануулж байна. Бурхан Өөрт нь итгэгч хүн нэг бүрт Өөрт нь үйлчлэх онцгой дуудлагыг өгсөн юм. Ингээд хамтдаа итгэлийн амьдралаар амьдрахад амин чухал ойлголтуудын нэг болох үйлчлэлийн талаар сурцгаая.