ЯМАР Ч ҮЕД ХАМТ БАЙХ ТУСЛАГЧ – 3 хэсэг

Ихэнх тохиолдолд итгэгч хүмүүс өөрсдийнхөө хүчин чармайлтаар бурханлаг амьдрахыг хичээдэг. Эцэстээ бүгд урам хугарч, бүтэлгүйтэж, сэтгэлээр унаж орхидог. Харамсалтай нь бид итгэлийн амьдралыг өөрийн хүчээр туулж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ олон удаа ийнхүү бүтэлгүйтдэг. Үнэндээ Бурхан биднийг өөрсдийнхөө хүчээр итгэлийн амьдралаар амьдраасай гэж хүсдэггүй. Учир нь энэ нь боломжгүй гэдгийг Бурхан маш сайн мэддэг. 
    Тэгвэл бидний хувьд боломжгүй энэ бүхнийг боломжтой болгохын тулд Ариун Сүнс бидэнд тусалдаг гэдгийг Др.Стэнли бидэнд сануулж байна. Ингээд хамтдаа бидэнтэй ямар ч үед хамт байдаг тэрхүү гайхалтай Туслагчийн тухай илүү ихийг сурч мэдэцгээе.