МӨНГӨ САНХҮҮГИЙН ТУХАЙ ЗӨВ ОЙЛГОЛТ - Хэсэг: 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Хэрвээ та Бурханы зарчмуудын дагуу амьдрах юм бол Бурхан таныг ерөөж таны санхүүг ч бас ивээх болно. Та санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болох боломжтой болно. 

    Бид улс орнуудын засгийн газар их хэмжээний өр тавьсан тухай янз бүрийн мэдээ сонсдог шүү дээ. Тэдний энэ их өр нь ихэвчлэн буруу менежмент, өндөр зардал, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон байдаг. Тэгвэл засгийн газрыг хүнд байдалд оруулдаг энэ асуудлууд хувь хүнийг ч бас хүнд байдалд оруулдаг байх нь. 
    Библи дээр санхүүгийн талаар маш олон ухаалаг мэргэн зөвлөгөө, зөв сайн зарчмууд агуулагдаж байдаг. Харамсалтай нь итгэгчид тэр бүр үүнийг мэддэггүй, дагаж мөрддөггүйгээс болоод санхүүгийн асуудалтай амьдрах нь элбэг байдаг. Тэд энэ мэргэн ухаан тэдний гэр бүл, ажил төрөл, харилцаа холбоог нь аварч чадах мэргэн ухаан гэдгийг тэр бүр мэддэггүй.  
Тэгвэл бидний түгээмэл гаргадаг санхүүгийн алдаануудыг хэрхэн засаж залруулах вэ?, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг Др.Стэнли бидэнд зааж өгөх болно. Ингээд хамтдаа “МӨНГӨ САНХҮҮГИЙН ТАЛААРХ ЗӨВ ОЙЛГОЛТ” гэсэн сэдвээр үзэцгээе.