ДОТООД АМАР ТАЙВАН

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бид хэн нэгэнтэй эв найрамдалтай байхын тулд Библийн зарчмуудыг зөрчихийг Бурхан хүсдэггүй.
            Та Бурхантай эвлэрсэн үү? Хэрвээ та Есүс Христэд итгэсэн бол Бурхан таны бүх гэм нүглийг уучилсан. Тиймээс та Бурхантай эвлэрсэн гэсэн үг. Тэгвэл та бусадтай эв найртай байна уу? Магадгүй энэ асуултад хариулахад танд амаргүй байж мэднэ. Гэхдээ би энэ цагт өөр нэгэн илүү хувийн шинжтэй асуултыг асуумаар байна. Та өөрөө өөртэйгөө эвлэрч чадсан уу? Таны дотор дотоод амар тайван байна уу?
            Бид өөрөө өөртэйгөө эвлэрч, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн тулд яах ёстой вэ гэдгийг өнөөдөр Др.Стэнли бидэнд хэлж өгөх болно. Ингээд хамтдаа энэ ивээлтэй сайхан цагийг эхлүүлцгээе.