БИЕ БИЕНТЭЙГЭЭ ЭВТЭЙ БАЙХ НЬ – Хэсэг: 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Таны үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа чинь хэр үнэ цэнэтэй вэ? Та энэ харилцаагаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ? Энэ харилцаагаа сайн сайхан байлгахын төлөө та юуг хийж чадах вэ?”

Үзэл бодол нийцдэг, санаа нийлдэг хүмүүстэйгээ эв найрамдалтай амьдрах амархан байдаг. Харин алхам тутамд чинь тантай сөргөөцөлдөж байдаг тэр хүмүүстэй эв найрамдалтай амьдрах боломжтой болов уу? 
            Итгэгч бидний хувьд эргэн тойрондоо байгаа бүх хүмүүстэй эв найрамдалтай амьдрах нь бидний үүрэг. Хэдийгээр тэр хүмүүсийн зарим нь бидний дайсан байхыг илүүд үзэж байж болох ч бид тэр хүмүүстэй аль болох эвтэй байхыг хичээх учиртай. Энэ цагт Др.Стэнли бидэнд хэрхэн БИЕ БИЕНТЭЙГЭЭ ЭВТЭЙ БАЙХ ВЭ? гэдгийг тайлбарлаж өгөх болно. Ингээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.