БУРХАНЫ ОРОЛЦОО БАЙХЫН ЦАГТ

БУРХАНЫ ОРОЛЦОО БАЙХЫН ЦАГТ

Маш дотно нөхөрлөдөг гурван найз байжээ. Тэр гурав Лас Вегас руу аялан явж байхдаа машины маш хүнд осолд орцгоов. Мээт ба Коул амьд гарсан боловч тэдний анд Стийв өөд болжээ.
Хамгийн дотны анд найзаа алдсан эмгэнэлт явдлын улмаас Мээт, Коул хоёр маш дотно болсон нь зөвхөн эмгэнэлийг хамтдаа туулсан хүмүүсийн хооронд үүсдэг харилцаа байлаа. Тэд хамтдаа мотоцикл унаж зугаацдаг болж, ингээд эцсийн эцэст нэгэн томоохон аялалд явахаар төлөвлөжээ. Тэд цөлд байдаг хуучны уурхайн хотод бүхэл бүтэн долоо хоног өнгөрөөхөөр болсон юм. Тэдэнтэй хамт бас гурав дахь найз Скотт явжээ.
Коулын ярьснаар тэр аялал үнэхээр зугаатай өнгөрч байжээ. Ингээд тэд эцсийн удаа мотоциклээрээ уралдах болжээ. Эхлээд Мээт толгод өөд мотоциклээрээ давхиад толгодыг даван харагдахаа больжээ. Араас нь Коул толгодын оройд гарахад цаад талд нь асар том хар нүхнээс өөр юу ч байсангүй. Скотт тэр хоёр сандралдан Мээтийг хайж эхэлсэн ч аймшигтай бодит байдал тэднийг угтаж байжээ. Мээт 240өөд метрийн өндрөөс эгц доош орхигдсон, газрын зурагт тэмдэглэгдээгүй уурхайн хоолой руу унаад, амьд үлдсэнгүй.
Коул хэлэхдээ “Тэр мөчид миний амьдрал өөрчлөгдөх гэж буйг би мэдсэн. Та ийм зүйлсийг амсаж туулчхаад ямар ч өөрчлөлт үгүй, урьдын хүн хэвээр байх арга үгүй. Би өөрийгөө өрөвдөж, Бурханыг буруутгаж, эсвэл бүр архинд орж болох л байлаа. Нөгөөтээгүүр миний өмнө амьдралаа цэгцлэх боломж гарч ирсэн” гэжээ.
Ингээд 21 настай байхдаа Коул Бурханаар удирдуулсан амьдралаар амьдарч, үүгээрээ Стийв ба Мээт хоёрын гэгээн дурсгалыг хүндлэхээр шийдвэр гаргав. Нэгдүгээр тэр сүм чуулган ба сургуулиудаар өөрийнхөө гэрчлэлийг хуваалцжээ. Дараа нь тэр сүмдээ залуучуудын удирдагч дадлагажигч болжээ.
Коул ингэж ярьжээ: “Би найз нөхдийнхөө амь амьдралаар тангараглав. Хэрэв Бурхан надаар ямар нэг зүйл хийгэхээр дуудах юм бол хичнээн эвгүй, хэцүү санагдсан ч хамаагүй би дахин хэзээ ч тэр дуудлагыг хайхрахгүй орхихгүй, эсвэл тэр боломж хажуугаар минь өнгөрөхийг зөвшөөрөхгүй”  Одоо Коул элч Паулын адилаар “Би Христтэй хамт цовдлогдсон. 20 Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм” гэж хэлж чадах болжээ. (Галат 2:20)
Бурхан Коулын ирээдүйд юу бэлдэж өгсөнийг би мэдэхгүй. Гэхдээ Бурхан хүний амьдралд ийм илэрхийгээр оролцоотой байх үед энэ нь тодорхой зорилготой байх нь гарцаагүй. Тэр тантай бас ярьсан юм бишүү?