МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

Лийнн (Lynn) ингэж бичжээ: “Миний үр хүүхдүүд намайг голох болсон ... яг тэр мөчийг би бараг санаж байна. Хүүхдүүд маань өсвөр насанд ороход би тэдэнтэй нэг өрөөнд байхдаа ямар нэг асуудалтай заавал тулгардаг болсон. Нэг удаа бид амралтаар яваад хамтдаа зочид буудлын нэг өрөөнд байжээ. Тэгэхэд би сэрүүлэг тавьж чадахгүй, оролдлого туршилт хийхээс татгалзав. Гэтэл миний өсвөр насны хүүхдүүд ... тэр цагны бүхий л товчлуурыг сайн ажиллуулж чаджээ.”
Үнэхээр ийм байдаг. Өсвөр насны хүүхэд компьютер дээр ямар ч зүйл хийж чаддаг. Лийнны хэлснээр түүний хүү “дуу тоглуулагч, гэрэлтүүлэх систем, гитар болон өсгөгчийн ямар ч утсыг зааварчилгаа уншихгүйгээр залгаж чаддаг.” Гэтэл хүү нь хогоо саванд нь онж хийж, гэрлийн унтраалга унтрааж, сүүний савнаас биш аяганаас ууж, цэвэр бичиж чаддаггүйг тэр бас анзаарчээ.
Үнэндээ, бид бүхэн өөр өөр насан дээр өөр өөр зүйлсийг хийж мэддэг. Бид өөртөө чухал зүйлээ сурцгаадаг. Өсвөр насны хүүхэд найз нөхөдтэйгээ харилцахын тулд утас шөрмөс, чанга яригч, компьютер зэргийг мэдэх шаардлагатай. Лийнны хэлснээр “Тэр гэрлийн мөнгөө төлдөг болохоороо гэрэл унтрааж сурна. Тэр өөрийнхөө өсвөр насны хүүхдүүдтэйгээ аялах болохоороо машиндаа бензин түлш дүүргэж сурна” гэнэ.
Компьютер, дижитал зургийн аппарат, гар утас болон автомат хариулагч машинууд бидний амьдралд хэрэгтэй багаж нэгэнт болчихсон тул бидний олонх хүн эдгээрийг ашиглаж сурах болдог. Бид эдгээрийг хэрхэн яаж ашиглахаа мэдэхгүй байж болохгүй болоод байна. Мэдээж бид амьдралдаа чухал ач холбогдолтой, хэрэгтэй зүйлээ сурдаг нь үнэн.
Гэхдээ нэг зүйл, үнэндээ тэр нь нэг Хүн юм, түүнийг бид мэдэхгүй байж бас болохгүй юм. Тэр бол Бурхан юм. Түүнийг мэдэхийн тулд та их сургууль төгссөн юмуу, компьютер маш сайн мэддэг байх албагүй. Тэр Өөрөө эхний алхмаа хийгээд, Өөртэй нь харилцаатай байхаар биднийг урьсан юм. Есүс хэлэхдээ “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” гэжээ. (Иохан 17:3) Тийм ээ, Түүнийг мэдэх нь энэ амьдралыг болон мөнх хугацааг өөрчилж чадна.