АМАР ТАЙВНАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ? – Хэсэг: 2

Энэ амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн байдаг гэдгийг бид бүгд сайн мэднэ. Өвчин зовлон, өр шир, харилцааны асуудал гээд бидний амьдралд тохиолддог таагүй бүхнийг тоочоод байвал барагдахгүй. 
    Бидний амьдралд тохиолддог энэ олон олон асуудал бидний амьдралд асар их санаа зовнил, сэтгэлийн дарамтыг авчирдаг. Гэхдээ санаа зовнил гэдэг эцсийн эцэст бидний өөрсдийн сонголтоос хамаардаг зүйл юм. Бидний амьдралд хүнд хэцүү асуудал тохиолдох үед та айж түгшиж, арай ядан урагш нэг алхах уу? эсвэл Бурхан итгэсэн бат итгэл, амар тайван, урам зориг дотроос урагш алхах уу? гэдэг нь таны өөрийн сонголтын асуудал юм.  
    Тэр бүх хүнд хэцүү нөхцөл байдал дунд бид хэрхэн амар тайван байж чадах юм бэ? гэж та гайхаж байж болох юм. Хэрвээ тийм бол та энэ цагт Др.Стэнлийн ярианд анхаарлаа дээд зэргээр хандуулаарай. Энэ цагт бид хамтдаа “АМАР ТАЙВНАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?” гэсэн сэдвээр ярилцах болно.