ИТГЭЛИЙН АМЬДРАЛААР ТЭНЦВЭРТЭЙГЭЭР АМЬДРАХ НЬ

Хэрвээ бид итгэлийн амьдралаа график болгоод зурах юм бол ямар зураг гарах бол? Бидний ихэнхийнх нь график огцом дээшээ явсан, огцом доошоо буусан янз бүрийн дээшилж доошилсон зурааснуудаас бүрдэх байх гэж би боддог.
Үнэндээ итгэгч бидний хувьд “ИТГЭЛИЙН АМЬДРАЛААР ТЭНЦВЭРТЭЙГЭЭР АМЬДРАХ НЬ” хамгийн хэцүү даваануудын нэг байдаг. Мэдээж бид өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нь зөв. Гэхдээ бид өөрсдийн анхаарлыг Бурхан дээр хандуулах юм бол нөхцөл байдлаас хамаарч дээшилж доошилдог биш харин ямар ч нөхцөл байдалд тэнцвэртэй амьдарч чадна.           
            Мэдээж хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Тиймээс та Др.Чарльз Стэнлийн өнөөдрийн сургаалд анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр Др.Чарльз Стэнли бидэнд итгэлийн амьдралдаа хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч, сүнслэг өсөлтийн замаар хэрхэн тууштай замнах вэ гэдгийг хэлж өгөх болно.