НАМАЙГ ААВ АА ГЭЖ ДУУД

НАМАЙГ ААВ АА ГЭЖ ДУУД

Миний хувьд Библи доторх хамгийн гунигтай эшлэл бол Иеремиа 3:19. Тэр эшлэлд Бурхан зоргоороо хүүхдүүддээ хандан “Та нарыг хүүхдүүдийнхээ дунд байлган... Чи Надаас эргэж буцахгүй Намайг Эцэг минь гэж дуудна” гэж хэлжээ.
Орчлон ертөнцийн хамгийн дээд бодгаль, бүхий л оршин буй зүйлсийг бүтээгч Бурхан Өөрийнхөө хүүхдүүдтэйгээ эцэг хүүгийн харилцаатай болох гэж тэмүүлж байна. Тэгээд Тэр гашуудаж “Намайг Эцэг минь гэж дуудна” гэж бодсон гэж байна. Түүний эзэмшилд бүх зүйл байх боловч хүүхдүүдийнх нь хайр байхгүй. Юутай гунигтай вэ!
Бурхан биднээр Аав гэж дуудуулахыг хүсдэг нь миний бодлоор үнэхээр гайхамшигтай зүйл. Эзэний залбирал “Бидний Эцэг” гэсэн үгээр эхэлдэг нь хүртэл сүрдмээр шүү.
Олон эмэгтэйчүүд надад ярихдаа дэлхий дээрх эцэг нь үнэхээр үгээр хэлшгүй муу байсан учраас Бурханыг тэнгэрлэг Эцэг гэж бодож төсөөлөх нь тэдэнд хэцүү гэж хуваалцдаг. Дэлхий дээрх эцэг нь тэднийг хайрлаж, нандигнаж, урамшуулахын оронд хүчирхийлж, ашигласан ч юм уу, эсвэл амьдралаас нь бүрмөсөн арилан явсан байдаг. Тиймээс тэдэнд өөрсдийг нь хамгаалдаг эцэгтэй байх тухай, мөн түшин тулж болох аавтай байх тухай ямар ч ойлголт байхгүй гэж тэд ярьдаг.
Ханна Вайтолл Смит Бурхан Эцэгийн хайрыг төсөөлөхөд бидэнд туслахын тулд дараах зүйлийг бичжээ. Та өөрийн мэддэг бүхий л энхрийлэл хайрыг нийлүүл дээ. Өөрийн амсаж мэдэрсэн хамгийн гүнзгий хайр, амьдралд чинь цутгаж ирсэн хамгийн хүчтэй хайрыг нийлүүл. Дээрээс нь дэлхий дээр байдаг хайраар бялхсан бүхий зүрх сэтгэл дэх хайрыг нэмж тавь. Дараа нь тэр бүх хайрыг хязгааргүй тоогоор үржүүл. Тэгвэл та Бурханы хайр, нигүүлслийг дөнгөж зах зухаас нь харах болно.
Бурхан бидэнтэй харилцаатай байхыг хүсдэг нь илэрхий. Түүний “Эцэгийн” зүрх сэтгэл биднийг Өөр рүүгээ ойртуулах гэж тэмүүлдэг. Хатагтай Смит хэлэхдээ “Түүнд бид бүхэн хэрэгтэй гэдэг нь ухварлашгүй зүйл... Түүний хүсэл тэмүүлэл бидэн рүү хандсан нь хүний итгэл үнэмшлийн хязгаараас давсан хэрэг. Гэтэл Тэр бидэнд хайртайгаа хэлдэг. Тэгвэл бидэнд итгэхээс өөр ямар зүйл үлдэх юм бэ?”


БУРХАНД ТАНЫ ТЭНГЭРЛЭГ ЭЦЭГ МӨН ГЭДЭГТ НЬ ӨНӨӨДӨР ТАЛАРХААРАЙ. ТЭР ТАНААР ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ДУУДУУЛАХ ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.