ХЭРЭВ ЧИ САЙН САЙХАН ЗҮЙЛ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ...

ХЭРЭВ ЧИ САЙН САЙХАН ЗҮЙЛ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ...

Нэгэн ахмад настай эр нэлээд хөрөнгө чинээтэй боловч чих маш хатуу байж гэнэ. Тэр өвөө эцсийн эцэст сонсголын аппарат худалдан авах болжээ. Аппаратаа авчхаад хоёр долоо хоносны дараа өвөө өнөөх дэлгүүртээ эргэж очоод баярлан талархсанаа илэрхийлж. Одоо дэргэд байгаа хүмүүсийн яриаг төдийгүй хажуугийн өрөөнд хэн юу ярьж буйг маш сайн сонсдог болсноо өвөө дэлгүүрийн менежерт ярьжээ.
Дэлгүүрийг эзэмшигч өөдөөс нь “Таны сайн сонсдог болсныг мэдээд хамаатнууд чинь баяртай байгаа байх даа” гэж мишээв. Тэгтэл өвөө ёжлонгүй өнгө аясаар “Өө, би тэдэнд сонсголын аппараттай болсноо арай хэлээгүй байгаа. Би зүгээр л урьдынх шигээ суугаад тэдний яриаг сонсдог. Тэгсэн чинь яасан гээч? Би гэрээслэлээ хоёр ч удаа өөрчилж бичихэд хүрсэн” гэж хэлж гэнэ. Түүний гэр бүлийнхэн өөрсдийнхөө үг бүрийг ямар үнэ өртөгтэй болохыг даанч ухаараагүй байжээ.
Тэгвэл Иаков номд ийм нэгэн ажиглалт бий6 “Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ.” (Иаков 3:5) Тийм ээ, үг хэл бол маш хүчирхэг. Дуулал номыг бичигч хэл үгийг илд болон сумтай зүйрлэж бичихдээ “Хэл юугаа илд мэт ирлэсэн нь хорон үгсээ сум мэт тэд онилсон нь...” гэв. (Дуулал 64:3)
Нөгөө талаас, үг хэл хүнд маш их тайтгарал, итгэл найдварыг өгч чадна. Тухайлбал “Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах.” (Сургаалт үгс 12:18), мөн “Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт. Сэтгэлд бурам, ясанд эм буюу.” (Сургаалт үгс 16:24)
Ээж чинь сургахдаа “Хэрэв чи сайн сайхан зүйл хэлж чадахгүй бол юу ч бүү хэл” гэж заагаагүй гэж үү? Миний хувьд, тэгж хэлж үзсэн. Магадгүй энэ үгийг хэлснээр хүүхдүүдийнхээ маргааныг амжилттайгаар зогсоож чадаж байгаагүй байх. Гэхдээ энэ үг бол Библи судартай нийцдэг, учир нь Ариун Бичээст “Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй” гэсэн байна (Сургаалт үгс 10:19)
Хэрэв бид хэл амаа захирч чадахгүй бол бидний сүсэг бишрэл ашиггүй зүйл болно гэж Иаков бидэнд хэлснийг санаад (Иаков 1:26) бүгдээрээ өдөр бүрийг Давидын ийм нэг залбирлаар эхэлбэл зохино гэж бодож байна.


МИНИЙ ХАД АВРАГЧ ЭЗЭН МИНЬ, АМНААС МИНЬ ГАРАХ ҮГС ХИЙГЭЭД ЗҮРХНИЙ МИНЬ БЯСАЛГАЛУУД ТАНЫ МЭЛМИЙД НИЙЦЭН АВАГДАХ БОЛТУГАЙ! ДУУЛАЛ 19:14