ГЭСЭН Ч БИ БАЯРЛАН ХӨӨРНӨ

ГЭСЭН Ч БИ БАЯРЛАН ХӨӨРНӨ

Эш үзүүлэгч Хабаккук аливаа зүйл тодорхойгүй цаг үед амьдарч байжээ. Үнэндээ түүний нэрийг ХАБ-а-кук гэж дуудах учиртай. Гэхдээ бид бүгд Ха-БАК-ук гээд дуудаад сурчихсан юм чинь үүгээрээ л дуудацгаая. Тухайн цаг үед Вавилон улс дэлхийн давцанд мандан бадарч, Иудагийн хүмүүс хүнд бэрх цаг ирнэ гэдгээс айж эмээж байжээ. Гэхдээ ирээдүйн талаар асуусан асуулт бүхэнд эш үзүүлэгч Хабаккук хариулт бүрийг бат тунхагласаар төгсгөж байна. Тэр тунхаглал бол урам зориг хайрласан дуу юм. Тэр ингэж бичжээ:
Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, 
усан үзмийн мод ч үр жимсгүй,
чидуны ургац гарахгүй, 
талбайд хүнс огт ургахгүй байсан ч 
бас хашаандаа хоньгүй,
саравчиндаа үхэргүй болсон ч
ЭЗЭНий дотор би баясан хөөрч,
Авралынхаа Бурхан дотор баярлана. (Хабаккук 3:17-18)
Би энэ эшлэлийг 21-р зуунд тохируулаад өөрчилбөл та дургүйцэхгүй биз. Миний бодлоор хэрэв Хабаккук өнөө цагт бичсэн бол тэр нэг ийм үгийг бичих байсан байх:
Хэдийгээр үндэстний нийт бүтээгдэхүүн өсөхгүй,
энэ жил цалин хөлс өсөхгүй байсан ч,
хэдийгээр үнэт цаасны зах зээлийн орлого бүрдэхгүй
тэтгэвэр тэтгэмж үгүй болсон ч,
хэдийгээр Жи-8-ийн хэлэлцээр цуцлагдаж,
дэлхийд энхтайван тогтох найдвар үгүй болсон ч
ЭЗЭНий дотор би баясан хөөрч,
Авралынхаа Бурхан дотор баярлана.
гэж эш үзүүлэгч бичих байсан байх.
Өнөөдөр би танд гэрийн даалгавар өгье. Өнөө шөнө орондоо орж унтахаасаа өмнө би таныг Библи олж аваад, Хабаккук эш үзүүлэгчийн бяцхан номыг олж уншаасай гэж хүсэж байна. Хэрэв шаардлагатай бол Библийн арын гарчгаас тэр номыг хайж ол. Тэгээд номын хамгийн сүүлийн бүлгийг гаргаж унш.
Ингээд та энэ номын хамгийн сүүлчийн эшлэлийг өөртөө тохируулан өөрийнхөө амьдралд хамааралтай үгээр орлуулан хэлээрэй. Амьдралд тань бий болж буй аливаа асуудлыг Хабаккукийн бичсэн асуудлын оронд сольж тавьж үзээрэй. Тэгээд Хабаккук баяр хөөртэй байж, асуудал бэрхшээл дунд баярлах тухай өгүүлсэн хэсэгт зогтусан зогсоод та тэргүүнээ бөхийлгөж, Бурханд хандан яг ижил үгийг хэлээрэй. Тэгвэл таны зүрх сэтгэл ч гэсэн урам зоригоор дүүрнэ гэдэгт би итгэж байна.


ЯАСАН Ч БИ ЭЗЭНИЙХЭЭ ДОТОР БАЯСАН ХӨӨРЧ, АВРАЛЫНХАА БУРХАНД БАЯРЛАНА.