ЗӨВ ЦАГТАА ЯРИХ НЬ

ЗӨВ ЦАГТАА ЯРИХ НЬ

Верна Бёркий гэрлэлт нь асуудалтай байсан нэгэн хосын тухай ярьсан юм. Ялангуяа тэр хоёр хоорондоо адилгүй зүйлийнхээ талаар ярих гэхээр хоорондын харилцаа нь тасарч, ямар ч асуудал шийдэгдэж өгөхгүй байв. Тэр үүнийг ажиглаад шалтгаан нь цагаа буруу сонгосонд байсан гэдэг дээр санал нэгджээ. Ихэнхдээ нэг нь сонсоход бэлэн биш байхад нөгөө нь ярихыг хүсэж байсанд асуудал оршжээ. Тиймээс тэд хоорондын дохиоллын системийг боловсруулсан юм. “Эрхий хуруу дээш” гэдэг нь “Чи надтай одоо ярьж болно. Би чиний хэлэх гэсэн зүйлийг сонсоход бэлэн” гэсэн үг байв. Харин “Эрхий хуруу доош” гэдэг нь “Одоо надад ярих бүх зүйл миний нэг чихээр ороод нөгөөгөөр гарна. Дараа ярьсан дээр дээ” гэсэн үг байж. Муугүй л санаа.
Ямар ч байсан гэрлэлт маань бүтэлтэй байхын тулд бид өөр хоорондоо харилцаатай байх хэрэгтэйг бид мэднэ. Гэхдээ харилцах нь зүгээр нэг ярилцахаас илүү гүн утгатай. Бид нэг нэгэнтэйгээ хэрхэн ярилцах нь, мөн хань ижил маань хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь бүхний зангилаа юм. Тиймээс тааламжгүй нөхцөл байдлын талаар ярилцахаар амаа нээхээс өмнө өөрөөсөө “Зөв цаг нь ирсэн үү? Хань маань намайг сонсоход бэлэн болсон уу?” гэж асууж байгаарай.
Библи “Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.” хэмээдэг. (Ефес 4:29)
Тэгэхээр, бүгдээрээ хурдаа жаахан сааруулж, энэ эшлэлийг задлан үзэцгээе. Бидний үгс ялзраагүй байх учиртай. Өөрөөр хэлбэл, “ялзарсан” гэдгийн эсрэг утга “сайн” гэсэн үг. Мөн бидний үг бусдыг нурааж унагаах биш, харин босгон байгуулах ёстой. Яг энэ үед бидний хандлага зөв байх хэрэгтэй. Гуравдугаарт, бидний үгс зөвхөн бидний хэрэгцээг хангах бус, харин тэдний хэрэгцээг бас хангахуйц, тэдэнд тустай байх ёстой. Өөрөөсөө ингэж асууя. “Бид хоёулаа хэрэгцээгээ хангахуйц байдлаар яаж энэ асуудлыг тийм аргаар шийдвэрлэх вэ?” Эцэст нь, бидний үгс сонсож буй хүнд нигүүлсэл өгөх учиртай. Хэдийгээр буруу муу нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд заримдаа бид хатуу ширүүн үгсийг хэлэх хэрэгцээ бий болдог ч нөгөөтээгүүр бидний үг эцсийн эцэст эдгэрлийг авчрах нигүүлсэнгүй үгс байх учиртай.


ЯМАР НЭГ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ҮЕДЭЭ “ЭРХИЙ ХУРУУ ДЭЭШ” ЭСВЭЛ “ЭРХИЙ ХУРУУ ДООШ” ГЭСЭН ДОХИО ТЭМДГИЙГ САНААРАЙ. ТЭГЭЭД ЯРИЛЦАХ ЗӨВ ЦАГ БОЛТОЛ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭ.