УРАМ ХУГАРМААР ӨДӨР

УРАМ ХУГАРМААР ӨДӨР

Өнөөдөр таны хувьд ямар өдөр байв? Хүнд байв уу? Урам хугарав уу?
Библийн олон баатарт яг тийм өдөр бас тохиолдож байсан. Үнэхээр урам хугармаар өдөр тохиоход тэд бүх юмаа орхиж хаяхад хүртэл бэлэн байжээ. Тийм ч учраас, миний бодлоор, Хуучин Гэрээний хамгийн танил үгсийн нэг нь “Бүү ай. Бүү зүрхшээ” гэсэн үг байсан байх. Хүмүүн бид энэ үгийг сонсох хэрэгтэйг Бурхан мэдэж байжээ. Үнэндээ ч бид үүнийг нэлээд тогтмол сонсох шаардлагатай байдаг! “Бүү ай. Бүү зүрхшээ” гэх үгийг буюу арай өөрөөр хэлсэн ч утга дүйцэх үгийг Хуучин Гэрээнд ашигласан есөн тохиолдлыг та бүхэндээ хуваалцъя.
Мосе энэ үгийг Израилийн ард түмэнд, тэр дотроо Иошуад хандан Амлалтын нутаг руу орох цаг болоход хэлж байжээ. (Дэд хууль 1:21, 31:7,8)
Бурхан энэ үгийг Иошуад хоёр удаа айлдсан. Эхлээд түүнийг Мосегээс удирдлагыг хүлээн авах үед. Мөн Аи дахь тулааны яг өмнө ахин нэг удаа айлдаж байжээ. (Иошуа 1:9, 8:1)
Дараа нь Иошуа эргээгээд энэ үгийг Израилийн ард түмэнд Гибеоны цэрэгтэй нүүр тулах үед нь хэлжээ. (Иошуа 10:25)
Давид хаан өөрийн хүү Соломонд сүм барьж босгох даалгавар өгөхдөө айж зүрхшээхгүй байхыг захин хэлж байжээ. (1 Шастир 22:13)
Эдгээр үгийг Иахазиел хоёр удаа Иехошафат хаанд харийн дайсанд бүслүүлсэн байх үед хэлж байжээ. (2 Шастир 20:15,17)
Эцэст нь, Хезекиа хаан эдгээр үгийг Иудагийн ард түмэнд Ассирийн дайралтад өртөх гээд байх үед хэлж байв. (2 Шастир 32:7)
Энэ урмын үгс хэчнээн их утга учиртай байсан гээч! Энэ хүмүүсийн зарим нь удирдлагыг шинээр авч байсан. Заримд нь шинэ үйл ажиллагааг даалгасан нь тэднийг хамаг чадварыг шавхах ажил байж. Нэлээд олон хүн аян дайнд мордож байсан ба тэднийг тодорхой бус үр дүн, тэр ч байтугай үхэх аюул ч хүртэл хүлээж байв.
Цаашилбал, айж зүрхшээхгүй байх айлдварыг өгснийхөө яг дараа нь Бурхан ийм нэг үгийг нэмж хэлж байсан. “Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр Өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй.” (Дэд хууль 31:8) “Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно” (Иошуа 1:9) “Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм.” (2 Шастир 20:15) “Өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун.” (2 Шастир 20:17) Анд найзууд аа, энэ үгсийг өнөөдөр зүрх сэтгэлдээ сийлж аваарай. Бүү зүрхшээж шантар. Бурхан тантай хамт учраас та бүү ай.


БУРХАН ТАНЫГ ХЭРХЭН ДАГУУЛЖ ЭНЭ БҮХНИЙГ ДАВАН ТУУЛУУЛАХЫГ ТА ХАРААРАЙ.