ТЭНГЭР ДЭХ САЙН САЙХАН ЗҮЙЛС

ТЭНГЭР ДЭХ САЙН САЙХАН ЗҮЙЛС

Армин Гээсвейн бол залбирагч гэдгээрээ алдартай сүсэгт хүн байжээ. Тэр хүн Билли Греймын анхны хэдэн Сайн мэдээний аяныг дэмжин залбирлын хөдөлгөөнийг удирдсан. Түүгээр барахгүй, амьдралынхаа туршид залбирлын тухай хичээл зааж, сургаал номлож, мөн өөрөө залбирсан нэгэн!
Тэр амьдралынхаа нэг хэсгийг Норвеги улсад өнгөрүүлжээ. Үнэндээ тэр маш үзэсгэлэнтэй, Рейдун гэхээх Норвеги охинтой гэрлэсэн юм. Норвеги улсын соёлын нэг бүрэлдэхүүн нь кофетой холбоотой. Учир нь Армин Рейдун хоёр халуун, өтгөн кофенд маш их дуртай байжээ.
Тэр хоёр одоо Эзэнтэй хамт байгаа. Гэвч би тэдний охин Кэролтой захидлаар нэлээд тогтмол харилцдаг. Нэг захидалдаа түүнд хамтдаа кофе уувал их гоё байхсан гэж бичиж байжээ. Кэрол миний амьдардаг газраас олон бээрийн цаана амьдардаг болохоор бид хааяа нэг л уулзаж хамт байдаг. Би захиандаа “Магадгүй тэнгэрт л хамт байх байх” эсвэл “Тэнгэрт хамт кофе ууна гэж байдаг болов уу?” гэж тоомжиргүй биччихэв.
Кэрол хариу захидалдаа “Юу гээч, миний аав кофенд дуртай хүн байсан. Тэнгэрт баяр хөөр дутах зүйл үгүй тул тэнд бас кофе байх учиртай” гэсэн юм.
Бид Тэнгэрийн улс руу шагайгаад тэнд ямар байхыг харах боломж гараасай гэж би хүсдэг. Тэнд миний эцэг эх юу хийж сууж байгааг харах юмсан гэж би боддог. Тэднийг Эзэн рүү явсны дараа би Эзэнээс байнга тэдний төлөө гуйдаг байжээ. Тэдний мэдэхийг үнэхээр хүссэн, тэдэнд болж тохиолдох бүх сайн сайхан зүйлсийн талаар хэлж өгөөч гэж би Эзэнээс гуйж байжээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд баяр хөөр бэлэглэх зүйлсийг тэдэнд хэлж өгөөч ээ гэж гуйдаг байлаа. Тэд ямар ч гуниг зовлон амсаагүй гэдэгт би итгэлтэй. Мэдээж тэнд тийм зүйл үгүй шүү дээ.
Библид “Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна.” гэжээ. (Филиппой 3:20) Петр ч хэлэхдээ бидний өв бол “мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв ...” гэв. (1 Петр 1:4) Үүн дээр Иохан нэмээд ингэж хэлжээ: “Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно.” (Илчлэл 22:3-4)


БИДНИЙ ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ ТЭНГЭРТ БАЙГАА