ТА ХЭДТЭЙ ВЭ?

ТА ХЭДТЭЙ ВЭ?

Бид хүүхэд байхдаа л нас нэмэхийг хүсдэг байжээ. Зарим хүний хүндлэлийг хүлээгээгүй хошин шогийн жүжигчин Жорж Карлин ингэж онцлон тэмдэглэв. Хүн арваас доош настайдаа том болохыг л хүсэж насаа бутархай тоогоор илэрхийлдэг. “Чи хэдтэй вэ?” гэхэд “Дөрвөн нас хагастай” гэдэг. Та хэзээ ч гучин зургаа нас хагастай байдаггүй биз дээ. Харин дөрвөн нас хагастай, удахгүй тав хүрнэ гэвэл болно!
Харин өсвөр насандаа ороход хэн ч таныг зогсоож чадахгүй. “Чи хэдтэй билээ?” гэхэд “Би 16 хүрэх гэж байна!” гэж бахархдаг. Ингээд таны амьдралын хамгийн сайхан өдөр тохиож, та хорин нэгтэй болно. ТИЙМ ЭЭ!!!
Тэгээд дараа нь гуч гарна. Өө, танд юу тохиолдох нь энэ вэ? Яг л сүү гашилсан юм шиг сонсогдож байна. Тэр 30 гарсан, түүнийг гаргаж асгах шаардлагатай гэж байгаа юм шиг... Та хорин нэг хүрнэ, тэгээд гуч гарч дараа нь дөч дөхнө. Ёо ёо!!! Одоо тоормосоо гишгэх цаг боллоо, бүх юм гарын салаагаар урсаж байна шүү дээ. Та ухаарч амжаагүй байхдаа 50 хүрнэ. Гэвч хүлээ!!! Та 60 насална. Ийм урт насална гэж та төсөөлөө ч үгүй биз дээ!
Гэсэн ч та үнэхээр хурдаа нэмчихсэн болохоор удахгүй далан насыг зооглоно! Дараа нь та наян настай золгоно. Тэгээд ер өнгөрөхөөрөө буцаад урвуулан тоолж эхэлдэг. “Би дөнгөж 92-той л доо” гээд... Үүний дараа нэг хачирхалтай зүйл болдог. Та 100 гаруй настай болохоороо эргээд жаахан хүүхэд болж хувирна. “Би зуун нас хагастай” гэх болно. Тэгээд Жорж нэмээд “Та бүхэнд зуун нас хагаст тавтай сайхан хүрэх болтугай гэж би ерөөж байна” гэж хэлжээ.
Библид өгүүлэхдээ “Түүний өдөр хоногууд эд баялаг, нэр хүндээр дүүрэн байж сайхан өндөр наслаад үхэв” гэсэн. (1 Шастир 29:28) Тэр төгс хүн огтхон ч биш ч гэсэн Бурхан түүнийг “...зүрх сэтгэлийнхээ дагуух хүн ...” гэж дуудав. (1 Самуел 13:14) Бурханы таалалд нийцүүлж амьдрах бол үнэхээр амжилт шүү!


ӨДӨР БҮР БУРХАНЫГ АЛДАРШУУЛАХ ТИЙМ БҮРЭН ДҮҮРЭН, УРТ УДААН, УТГА ТӨГӨЛДӨР АМЬДРАЛЫГ ТЭР ТАНД СОЁРХОХ БОЛТУГАЙ.