ЁС ЗҮЙН ГЭРЭЭСЛЭЛ

ЁС ЗҮЙН ГЭРЭЭСЛЭЛ

Шинэ төрлийн гэрээслэл хүмүүсийн дунд өргөн дэлгэрэх болсон нь Ёс зүйн гэрээслэл гэдэг нэртэй зүйл юм. Ийм гэрээслэлийг бий болгогч хүн залгамжлагчдадаа үнэт эдлэлээ биш, харин үнэт чанараа өвлүүлэн өгөхөөр гэрээслэлд зааж өгдөг. Энэ бол тухайн хүний итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, мөн гэр бүл найз нөхдөө хайрлах хайрынх нь бичиг баримт. Үүнийг нэг бол бичгэн хэлбэрээр, эсвэл дүрс бичлэг хэлбэрээр үлдээдэг.
9-р сарын 11-нд болсон зүйлээс болж, тэр ч байтугай цунами мэт ямар нэг гамшгийн улмаас хүмүүс мөнх бус гэдгээ илүүтэй ухаарч эхэлсэн. Хүмүүний амьдрал ямар ахархан болохыг илүү тод томруун харуулж ойлгуулах зүйлс тохиолдсоор. Тиймээс хүмүүс өөрсдийгөө хэн болох, мөн юуны төлөө амьдарч байгаагаа дотнын нэгэндээ илэрхийлэх хүсэлтэй болсон.
АНУ-ын Флорида мужийн Бока Рейтон гэдэг газрын Рабби багш Жак Риймер ингэж ярьжээ. “Бидэнд... эд хөрөнгөнд маань санаа тавьж, баталгаажуулаад өгөх хуульчид бий. Гэтэл биднийг дэлхий дээрээс одсоны дараа үнэт чанар, үнэт зүйлс маань яах вэ? Хүмүүс эдүгээ амьдралаа тайлагнаж эхэлж байна. Өөрсдийгөө хэн болохыг, юуны төлөө зүтгэж буйгаа, бас амьдралаасаа юу сурсан тэр бүхнээ хүүхдүүдтэйгээ хуваалцах нь их болжээ.”
Та ч ёс зүйн гэрээслэлээ бичиж болно. Хэдийгээр албан ёсны бичиг баримт биш ч тэр нь таны үлдээх хамгийн ач холбогдолтой зүйл байх боломжтой шүү. Таны гэр бүлийн хүмүүс энд тэндгүй тарсан, зарим нь дэлхийн өөр, өөр улс оронд амьдарч болно. Та тэднийг нэг газар хамтад нь цуглуулах боломж огт үгүй байж магад. Тэгэхээр ёс зүйн гэрээслэл бол танд юу чухал болохыг тэдэнд сонсгох нэг арга зам байх боломжтой шүү. Тэр дотор Есүс Христэд итгэх итгэлээ тэдэнтэй хуваалцаж болно. Мөн тэд бүгд Эзэнтэй хувьчилсан харьцаатай болоосой гэж хүсэж байгаагаа тэдэнд илэрхийлэх боломж танд гарна. Дуулал номыг бичсэн хүн энэ тухайд “Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаалыг, Түүний хүч чадал, үйлдсэн гайхамшигт ажлуудыг нь тунхаглан ярина” хэмээсэн. (Дуулал 78:4)
Өөр нэг хэсэгт тэр хүсэл тэмүүллээ залбирлаар илэрхийлж “Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч. Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч!” гэж айлдсан. (Дуулал 71:18)


ТА ГЭР БҮЛИЙНХЭН, ТАНЫГ ЗАЛГАМЖЛАХ ХҮМҮҮСТ ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХЭЛМЭЭР БАЙГАА БОЛ ХОЙШЛУУЛАЛГҮЙГЭЭР БИЧГЭН ХЭЛБЭРЭЭР СИЙРҮҮЛЭН ҮЛДЭЭГЭЭРЭЙ.