ӨРШӨӨЛ

Нэг эмэгтэй орон нутгийн зурагчны газарт зургаа авахуулж гэнэ. Хэдэн өдрийн дараа туршилтын зургууд гарсанд эцсийн хөрөг зургийн сонголтыг хийхээр эмэгтэй, зурагчин дээр эргэн очив. Гэхдээ эмэгтэй, зурагчны авсан зургуудыг хараад сэтгэл дундуур үлдлээ. “Ноёнтон, энэ зургууд намайг шударгаар харуулахгүй байна” гэж эмэгтэйг уулга алдахад “Хадагтай, танд шударга ёс биш, харин өршөөл л хэрэгтэй” гэж зурагчин хариулж гэнэ.
Бид үүнийг сонсоод инээх байх. Гэхдээ бид бүгдээрээ яг тийм байдалтай гэдгээ ний нуугүй хүлээн зөвшөөрцгөөе. Бидний хэн нь ч төгс биш учраас бидэнд шударга ёс биш, харин өршөөл хэрэгтэй юм. Өршөөлийг хайж Бурхан дээр ирэх үедээ бид үнэхээр зөв газраа ирсэн байдаг. Учир нь Библид “Учир нь Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм” хэмээжээ. (Иаков 5:11)
Бурханы өршөөл гэдэг нь Түүний уян зөөлөн энэрэл ба гайхамшигтай нинжин сэтгэл. Тусламж асар их хэрэгтэй, зовж зүдэрч буй мөртлөө Бурханаар туслуулахаар зохисгүй хүмүүст Бурхан өршөөлөө үзүүлдэг. Бурханы өршөөл гэдэг нь зовлон эдэлж буй гэмт хүмүүст Тэр Өөрийгөө бүрэн өгсөн тэр зориулалт нь юм.
Та гэм нүглээ Түүгээр уучлуулшгүй асар том гэж бодсон ч урамтай байгаарай! Танд асар том найдвар бий. Дуулал номыг бичсэн хүн ингэж хэлжээ. “Хорон муу нь замаа, буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.” (Исаиа 55:7) Мөн “Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү. Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү” гэсэн байна. (Сургаалт үгс 28:13) Энэ бол амлалт юм!
Бидний Бурханы дараах дүрслэлийг анхааралтай уншаарай. “ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, хайр энэрлээр элбэг баян. Үргэлжид тэмцэлдэхгүй, уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй. Хилэнцэд минь тааруулан хандаагүй билээ, Тэрээр бидэнд гэм буруугаар маань ч хариулаагүй билээ, бидэнд.” (Дуулал 103:8-10)
Та бид хэрэгтэй үедээ Бурханы өршөөлийг хэдийд ч авч чадна. Библид “Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё” хэмээн хэлсэн байдаг шүү. (Еврей 4:16)


ЭХЛЭЭД ТҮҮНИЙ НИГҮҮЛСЛИЙН ХААН ШИРЭЭНИЙ ӨМНӨ ЗОРИГТОЙГООР ОЙРТОН ОЧИЦГООЁ. УЧИР НЬ БИД ӨРШӨӨЛИЙГ ХЭДИЙНЭЭ ХҮРТСЭН ХҮМҮҮС.