ХЭТ ИХ ХАЙРЛАНА ГЭЖ БАЙХ УУ?

ХЭТ ИХ ХАЙРЛАНА ГЭЖ БАЙХ УУ?

“Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла” гэж элч Паул бичжээ. (Ефес 5:25) Тэгвэл, бүсгүйчүүд ээ, энэ бол маш их хайр шүү. Энэ бол аливаа эмэгтэйг аз жаргалтай байлгахад хангалттай их хайр! Үүнтэй та санал нэгдэх нь дамжиггүй.
Нэг залуу эрэгтэй сүмийнхээ пастор дээр ирээд зовнилоо хуваалцжээ. Өөрийгөө шүтээн шүтэх байдалд автаж байна, Эзэний дургүйцлийг төрүүлж байна гэж тэр ярьжээ. Залуу хэлэхдээ “Би эхнэртээ хэтэрхий их хайртай болсон гэдгээсээ айж байна. Би түүнийг хэтэрхий өндөрт тавьж байна. Бурхан үүнийг таалахгүй байна” гэв.
Пастор түүнээс “Чи эхнэрээ Христ сүм чуулганыг хайрласнаас илүү ихээр хайрлаж чадах уу?” гэж асуужээ. Залуу хариуд “Үгүй, чадахгүй гэж бодож байна” гэв. “Тийм ээ, энэ бол чиний хэмжээ хязгаар. Чи үүнээс илүү гарч чадахгүй” гэж пастор хариулж гэнэ.
Библид нөхрүүдэд хандан эхнэрүүдийн хэрэгцээг хэрхэн хангах талаар ийм заавар зөвлөгөө өгсөн нь надад үнэхээр таалагддаг. Учир нь эмэгтэйчүүдийг яг өмч мэт үздэг, эмэгтэйчүүдэд өөрийн гэсэн эрх бараг байдаггүй тэр эртний нийгэмд энэ нь үнэхээр цаг үеэсээ илүү дэвшилттэй зөвлөгөө байжээ. Колоссай 3:19 эшлэлд Паулын бичсэн дараах үг байна. “Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх.”
Энэ энгийхэн эшлэлд Паул эмэгтэйчүүдийн гол хоёр хэрэгцээг онцлон тэмдэглэснийг анзаараарай. Энэ бол; нэгдүгээрт, хайрлуулах хэрэгцээ. Хоёрдугаарт, энхрий зөөлөн харьцаа. Үнэндээ, тэр хоёр чанар Бурханаас Өөрөөс нь гаралтай. Бурханаас илүүтэй биднийг хайрлаж, бидэнд энхрий зөөлөн ханддаг өөр хэн байх билээ дээ! Тиймээс нөхөр хүн эхнэрээ хайрлан, түүндээ энхрий зөөлөн хандаж байгаа бол Бурханы зан чанарыг толины тусгал мэт харуулж байна гэсэн үг.
Эрэгтэй хүн та энхрий зөөлөн байдлыг эрэгтэйлэг зүйл биш гэж бодох болох. Харин эмэгтэй хүнээс асуувал мөн гэж танд шууд л хэлнэ. Учир нь хатуу ширүүн зан эмэгтэй хүнийг маш их гундуулдаг бол эсрэгээр энхрий зөөлөн зан түүний зүрх сэтгэлд маш амархан хүрдэг. Та эмэгтэй хүний хэрэгцээг хангахыг хичээж байхдаа түүнийг хайрлан энхрий зөөлөн хандвал тэр нь түүнд хяналт бүхий хүч чадлыг илтгэнэ.
Тийм ээ, эрчүүд ээ, та эхнэртээ хэтэрхий их хайртай байна гэж бүү санаа зовоорой. Мэдээж та түүний Христ сүм чуулганыг хайрласнаас илүү их хайрлаж чадахгүйгээс хойш. 


СОЛОМОН ХААНЫ ХЭЛСНЭЭР “ЗАЛУУДАА ГЭРЛЭСЭН ЭХНЭРТЭЭ БАЯРЛА” (СУРГААЛТ ҮГС 5:18)