БУРУУ СОНГОЛТ ХИЙХИЙН ЦАГТ

БУРУУ СОНГОЛТ ХИЙХИЙН ЦАГТ

Израилийн хөвгүүд анх теократ буюу бурхан засаглалтай байжээ. Өөрөөр хэлбэл, Бурханыг тэргүүнээ болгосон, мөн шүүгчид гэдэг хүмүүсээр ард түмний зөвлөгч хийлгэсэн тийм хэлбэрийн засаглалтай байв. Гэтэл тэд эргэн тойрныхоо улс үндэстэнтэй адил болохын тулд хаан томилж өгөхийг Бурханаас хүсжээ.
“Бусад бүх хүн тэгдэг” болохоор одоо тэд ч бас хаант засаглалыг хүсэх болжээ. Энэ нь “Бурхан минь, дан ганц Танаар удирдуулах нь бидэнд хангалтгүй байна” гэж хэлсэнтэй эгээ адил. Бурхан тэдний хүсэлтийг биелүүлсэн боловч улаан буудай хураах цагаар аянга цахилгаантай аадар бороо илгээж, үүгээр тэдний сонголтыг дэмжихгүй байгаагаа харуулжээ. Харин хүмүүс буруу зүйл хүссэнээ тэр даруйд ойлгов. Бурхан өөрсдийнх нь эсрэг биш, харин өөрсдийг нь дэмжих хэрэгтэйг тэд ухаарчээ. Учир нь идэж байгаа хоол хүнс нь хүртэл Бурханаас хамаардаг болохыг тэд харсан. 
Тухайн үед тэдний шүүгч байсан Самуел тэдэнд Бурхантай харьцаагаа сэргээхэд тусалжээ. Тухайн үед Самуелийн тэдэнд хэлсэн үг бидэнд ч хамааралтай. Буруу сонголт хийхийн цагт бид түүний энэ зааварчилгааг дагаж, алдаагаа засах боломжтой.
1. Бид буруу сонголт хийснээ хүлээх хэрэгтэй. Яг л ард түмэн Самуелд хандан “... Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн ...” гэсэнтэй адил. (1 Самуел 12:19)
2. Бид бүхий л зүрх сэтгэлээрээ Эзэн уруугаа эргээх хэрэгтэй. Яг л Самуелын “... ЭЗЭНийг дагахаас эргэж буцалгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн” гэж зөвлөсөн ёсоор. (1 Самуел 12:20)
3. Таныг гэмших үед Бурхан таныг сэргээн шинэчилнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Самуел “Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав” гэж хэлсэнв (1 Самуел 12:22)
4. Илүү төлөвшсөн Христитгэгч хүмүүсээр залбируулж, тэдний үг зааварчилгааг даруу сэтгэлээр хүлээж авах хэрэгтэй. Самуел “Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана” хэмээсэн. (1 Самуел 12:23)
Эцэст нь, өршөөл уучлалын төлөө Бурханд талархаж, тэр мөчөөс эхлэн Түүнд үйлчлэх шийдвэрийг гаргах хэрэгтэй. Самуел “Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун!” гэж айлдсан. (1 Самуел 12:24) Буруу сонголт хийхийн цагт бүх юм ингээд өнгөрсөн гэж бодож болохгүй. Харин ч бид Эзэн рүү бүрэн эргэж чадвал энэ нь бидний хувьд шинэ эхлэл болох боломжтой шүү.


ЯМАР Ч ҮЕД БУРХАНТАЙГАА ХАМТ БАЙ!