ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХУЙ

ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХУЙ

Нэгэн эмэгтэй нулимс асгаруулан “Би үнэхээр аймшигтай юм үйлдсэн! Бурхан намайг уучилсан л даа, тэрнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэвч би өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй” гэж ярьсан юм. Харамсалтай нь тэр эмэгтэй насан туршдаа зовж шаналахыг сонгожээ.
Бид яаж өөрсдийгөө уучлах вэ? Юуны түрүүнд, Бурханы уучлал өршөөлийг авч үзсэнээр үүнийг хийж болно. Бид Бурханаас өршөөл гуйхад Тэр бидэнд “Чиний хийсэн зүйл тийм ч муу биш. Тэгээд ч Би чамд маш их хайртай. Би чиний эсрэг энэ гэмийг барьж чамайг шийтгэхгүй” гэдэг болов уу гэж бид боддог. Үнэндээ тийм биш ээ. Гэм нүгэл бол муу муухай зүйл. Түүний уучлал өршөөл ч маш өндөр үнээр олдсон юм. Тийм ээ, Бурхан бидэнд маш их хайртай. Гэхдээ бид өршөөлийг олж авахын тулд бидний гэм нүглийн төлөөсийг төлөх зорилгоор Есүс загалмай дээр үхэхээс аргагүйд хүрч байжээ.
Үүнтэй адил, өөрийгөө уучилж өршөөхийг “Миний хийсэн юм тийм ч муу биш. Тиймээс би үүгээр өөрийгөө яллахгүй” гэж өөртөө хэлэх лугаа адил бидний олонх хүн боддог. Гэтэл бид муу зүйл хийснээ мэддэг, өөрийгөө зовбол зохино гэж бодчихсон байдаг шүү дээ.
Миний нэг найз, доктор Ричард Смит уучлал өршөөлийн асуудалтай тулгарсан хүмүүст зөвлөгөө өгдөг. Тэр туршлагаасаа ярихдаа, өөрийгөө уучилж чаддаггүй асуудалтай хүмүүс үнэндээ Бурхан өөрсдийг нь бүрэн өршөөсөн болохыг жинхэнэ утгаар ойлгоогүй байдаг гэжээ. Бурхан биднийг харахдаа нүгэлтнүүд гэж үзэхээ больж, ариун хүмүүс гэж хардаг болсон. Ариун хүн гэдэг нь Есүс Христээр уучлуулсан итгэгч хүнийг илэрхийлэх Библийн ухагдахуун. Хэрэв Бурхан биднийг ингэж хардаг болчихсон юм бол бид өөрсдийгөө ямар нэг өөр байдлаар харах ямар эрх бидэнд байна вэ? Бурханы нүдээр бол өршөөл үзүүлсэн л бол тэр гэм оршин байхгүй болсон юм. Ром 4:8 эшлэлд “Нүглийг нь Эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй” хэмээсэн байна.
Нэгэнт уучлуулсан бол тэр гэм нүгэл оршин байхгүй. Тэр гэмийг Бурхан арилгасан, тэр нь үгүй болсон! Та тэр зүйлийн төлөө өөрийгөө шийтгэсээр байвал цагаа дэмий үрж буй хэрэг. Үүнээс илүүтэй, таны уучлал өршөөлийн үнэ цэнийг төлж өгсөн Бурханыг та үүгээр үл хүндэлж буй хэрэг юм. Одоо тэр гэм нүглийг мартах цаг болжээ! 


АРДАХАА МАРТАЖ, УРДАХ ӨӨДӨӨ ТЭМҮҮЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ. ФИЛИППОЙ 3:13