АМЖИЛТ УУ, АГУУЛГА УУ?

АМЖИЛТ УУ, АГУУЛГА УУ?

Рик Варрены бичсэн “Зорилгоор удирдуулсан амьдрал” номыг уншаад одоо маш олон хүн дэлхий хэмээх гараг дээрх амьдралынхаа зорилгын тухай боддог гэдгийг мэдэхэд үнэхээр сэтгэл хөдөлж байна. Энэ ном борлуулалтаараа АНУ-д зарагдаж байсан хатуу хавтастай, уран зохиолын бус номуудаас бүх цагийн рекорд амжилтыг аль хэдийнэ тэргүүлээд байна. Үүнийг магадгүй дэлхийн бүх улс орны хүмүүс уншиж үзсэн байх.
Энэ ном үнэхээр амжилттай бүтээл болсон учраас та “зорилгоор удирдуулсан” гэдэг холбоо үгийг сонсохоос ч залхаж байгаа нь дамжиггүй. Гэхдээ би энэ сэдвээр нэг асуулт асуумаар байгаа нь Та амжилттай амьдралыг эрэлхийлж байна уу? Эсвэл утга учиртай амьдралыг хайж байна уу?
Олон хүн бодохдоо утга учиртай амьдрахын тулд ямар нэг агуу зүйлийг гүйцэлдүүлж, алдар нэртэй болох ёстой гэж үздэг. Тиймээс л бид бууж өгдөг юм. Үнэндээ, алдар нэртэй болсон олон хүн ямар ч ач холбогдолтой зүйлийг гүйцэлдүүлж байгаагүй. Мөн эсрэгээр, маш утга учиртай амьдарсан олон хүнийг гэр бүлийнхнээс өөр хүмүүс мэддэг ч үгүй юм.
Таны амьдралын зорилго дэлхий ертөнцийн хувьд үнэ цэнтэй зүйлийг эрэлхийлэх юм биш. Харин Бурханы хувьд үнэ цэнтэй гэж үзсэн хүн болохын төлөө тэмцэх юм. Тиймээс, өөр хэн нэгний оршин тогтнох утга учрыг өөртөө олж авах бус, харин өөрт чинь зориулсан Бурханы зорилгыг барьж авах гэж мэрийгээрэй. Таны үүрэг бол өөрт чинь зориулсан Бурханы зорилгын “бариа өөд урагшлах” билээ. (Филиппой 3:14) Харин үлдсэн бүхнийг Түүнд даатгаад орхиорой.
Бурханы зорилгыг мөшгөхөөс таныг хэн нэгэн урамгүй зориггүй болгон зогсоохыг бүү зөвшөөрөөрэй. Гейл Рээмсей өөрийнхөө “Хайрт Бурхан минь, дахиад л би байна” номдоо Чарли Браун гэдэг хүүхэлдэйн хэсгээс өгүүлдэг. Тэр хэсэгт Чарли Браун гараа найз Люсид харуулснаа “Энэ гарыг хар даа! Энэ гараар нэгэн өдөр асар том гүүр барих боломжтой! Энэ гараар бейсболын тэмцээнд ялагч болох боломжтой! Энэ гараар нэгэн өдөр чухал ном зохиол бичих, өвчтэй хүмүүсийг эдгээх... Эсвэл Ангараг гараг руу пуужин жолоодон нисгэх боломжтой!” гэж хэлдэг. Харин Люси Чарли Брауны гарыг харж байснаа эрс тэс аястайгаар “Энэ гар нил чанамал болчихсон байна шүү дээ” гэж хариулдаг. Чарлигийн харсныг Люси хараагүй. Тэр зөвхөн чанамлыг харсан. Яг л таныг харж, харж зөвхөн чанамал болсон гарыг чинь олж хардаг хүмүүсийн адил.


ТАНЫ ЗҮРХ СЭТГЭЛД БУРХАНЫ ХИЙЖ ӨГСӨН МӨРӨӨДЛИЙГ УСТГАХЫГ ХЭНД Ч БҮҮ ЗӨВШӨӨР.