НАМАЙГ ДАГАГТУН

НАМАЙГ ДАГАГТУН

Есүс үхэгсдээс амилсны дараа Симон Петртэй ярьсан тэр түүхэнд би маш дуртай. Тэгэхэд тэд Галил нуурын эрэг дээр байжээ.
Петр Есүс хоёрт нэгэн шийдвэрлээгүй асуудал байжээ. Тухайн үед яг юу болсныг та магадгүй надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Есүсийг загалмайд цовдлогдохоос өмнө Петр Түүнээс гурвантаа урвасан юм.
Гэтэл одоо Есүс Петр рүү хараад “Симон оо, чи надад хайртай юу?” гэж асуув. Петрийн хариулт нь “Тийм ээ, Эзэн, би танд хайртай гэдгийг Та мэдэж байгаа шүү дээ.” Есүс энэ асуултаа гурван удаа тавьжээ. Тэр нь Петр Эзэнээс урвасныг сануулсан зүйл биш үү? Би тийм гэж бодож байна. Тэгснээ Есүс Петрт урьдчилан нэг зүйлийг хэлж өгчээ. Петрийг нас ахимаг болоод цаазлуулж Бурханыг алдаршуулна гэжээ. Уламжлал ёсоор Петр загалмайд цовдлуулсан гэж үздэг. Дараа нь Есүс “Намайг дага” гэсэн тушаалыг нэмж хэлэв. (Иохан 21-р бүлэг)
Петр хэзээд бусдын зүрхлээгүй асуултуудыг асуудаг байсан. Петр өөрийн адил дагаж буй дагалдагч Иоханыг хараад “Эзэн, тэгвэл үүний хувьд ямар байх вэ?” гэж асуужээ. Петрийн зориг зүрх танд таалагдахгүй гэж үү? Тэр “Эзэн, би зовлон эдлэхтэй адил хэмжээгээ Иохан бас зовлон эдлэх юм уу?” гэж асууж байгаатай л адил. Өнөө цагт бид өөрсдийгөө бусад Христитгэгчидтэй харьцуулаад “Яагаад би түүнд байгаагаас илүү олон асуудалтай байдаг билээ?”, “Яагаад миний амьдрал түүнийхээс илүү хүнд хэцүү юм бэ?” гэж гайхдаг.
Есүс хариулахдаа “Хэрэв би эргэж ирэх цаг хүртлээ түүнийг амьд байлгамаар байлаа ч энэ нь чамд ямар хамаатай билээ? Чи намайг дагах ёстой” гэв. Есүс өнөөгийн бидэнд яг ийм хариулт өгөх байсан. Бурхан та бүгдэд зориулсан хэвлэсэн юм шиг адилхан амьдралыг бий болгоогүй. Бурхантай харьцах туршлага бол хүн бүрт өөр, өөр байдаг. Харин таны үүрэг, бас миний үүрэг бол Эзэн хаашаа ч удирдсан тийшээ дагаж явах юм. Хөөш, үнэхээр сэтгэл хөдөлгөм амьдрал байна даа! Би хэн нэгний замнаснаар явах ёсгүй юм байна. Миний үүрэг бол Эзэний хөтлөн дагуулсан замаар Түүнийг дагаад явах юм байна. Танд зориулж тохируулсан амьдралын төлөвлөгөөний төлөө Бурханд талархъя!


ТЭГВЭЛ ЗҮГЭЭР Л ТҮҮНИЙГ ӨДӨР БҮР ШИНЭЭР ДАГАГТУН. ТЭР БУСДЫГ ЕРӨӨХИЙН ТУЛД ТАНЫ АМЬДРАЛЫГ ХЭРХЭН АШИГЛАХЫГ ХЭН МЭДЭХ ЮМ!