ЭМЭГТЭЙ БАЙГААДАА БАЯРЛАХУЙ

ЭМЭГТЭЙ БАЙГААДАА БАЯРЛАХУЙ

Та эрэгтэй хүн биш, эмэгтэй болж төрсөн нь танд зориулсан Бурханы тодорхой төлөвлөгөө байсан гэдгийг нухацтайгаар тунгааж байв уу? Хэрэв Бурханд энэ дэлхий дээр дахин нэг эр хүн хэрэгтэйсэн бол та эрэгтэй хүүхэд болж төрөх байсан. Үнэндээ 100 охин тутамд ойролцоогоор 104 эрэгтэй хүүхэд мэндэлдэг. Харин Бурхан таныг эмэгтэй байхаар л төлөвлөжээ.
Өнөөдөр би таныг эмэгтэй хүн гэдэгтээ баярлахаар урамшуулмаар байна. Урьд нь би нэг хөрштэй байжээ. Тэр эрэгтэй хүүхдийнх шиг нэртэй Сидни гэдэг байжээ. Учир нь аав нь хүү төрөөгүйд сэтгэлээр унаж түүнд тийм нэр өгчээ. Тэгээд тэр гологдсон гэдгээ мэдэрдэг болохоор өөрийгөө хүндлэх байдал бараг үгүй өсжээ. Харин Бурхан хүнийг голдоггүй. Эзэн тунхаглахдаа “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэжээ. (Иеремиа 29:11)
Бурхан танд үзэсгэлэнтэй, хэлбэр галбир сайтай биеийг өгчээ. Садар самууныг сурталчилсан хэвлэл юм уу, кинонд эмэгтэйчүүд биднийг хямдхан зүйл мэт ашиглан хаядаг. Гэтэл бид Бурханы мутраар бүтээгдсэн хөөрхөн бүтээлүүд байхаар Тэнгэр улсын загварын ширээн дээр анх зурагдсан. Тиймээс бие махбодоо хүндлэн дээдлээрэй. Тэжээллэг идээ ундаагаар хооллож, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж бие махбоддоо санаа тавиарай. Чамин ганган хувцас өмсөж, эмэгтэйлэг зүйлсийг эдэлж хэрэглэж байна.
Бид дөнгөж гэрлэчхээд Парис хотод айлчилж байлаа. Тэр хотын гудамжинд зогсдог биеэ үнэлэгчдийн тухай би урьд өмнө нь их сонссон. Гэтэл тэднийг тэндэхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байна гэж огт бодоогүй. Тэд биеэ сайхан арчилж торддог, туранхай гуалиг, загварлаг, бас толгой өөдөө алхдаг эмэгтэйчүүд байна лээ. Тэднийг харсан яг тэр мөчид би дотроо бодохдоо “Эд нар ийм шившигтэй, жигшүүртэй зүйл хийж амьдралаа залгуулдаг мөртлөө ийм гоё харагдаж чаддаг байхад надад үнэнч, намайг бүхий л зүрхээрээ хайрладаг гайхамшигтай хань нөхрийнхөө төлөө өөрийгөө сэтгэл татам сайхан байлгаж чадах юм байна” гэж дүгнэлт гаргасан.
Бурхан мэдээж гадаад үзэмжийг биш, харин зүрх сэтгэлийг хардаг л даа. Гэтэл дэлхий ертөнц одоог хүртэл гадаад үзэмж, гаднах байдлыг харсаар... Тиймээс эмэгтэй хүн байгаадаа баярлаарай.


ТУЙЛШИРСАН, ХУВИА ХИЧЭЭСЭН БАЙДЛААР БИШ, ХАРИН БУРХАН ТАНЫГ ХЭН БАЙХААР БҮТЭЭСЭН ТЭР БҮХИЙ Л ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЭЛЖ БАЯРЛАН БАХДААРАЙ.