БИД БУРХАН РУУ ХАНДАН ХАШХИРАХ ҮЕД

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бид Бурханы өмнө дуулгавартайгаар алхан амьдрах үедээ Бурханд хандан хашхирвал Тэр биднийг сонсож, тэр даруйд нь хариултыг өгдөг. 
    Бидний амьдралд гэнэтийн таагүй зүйлс олонтаа тохиолддог. Заримдаа дарга маань биднийг дуудаад “Уучлаарай, таныг цомхтголд оруулахаас өөр аргагүй боллоо” гэж хэлдэг. Эсвэл эмч бидэнд “Уучлаарай, танд дуулгах муу мэдээ байна” гэж хэлдэг. Энэ мэт тохиолдлууд бидний дотор айдас түгшүүрийг бий болгодог. Бидний амьдрал гэнэтхэн л бүхэлдээ хяналтаас гараад явчих шиг санагддаг. Тэгвэл ийм нөхцөл байдалд орсон үедээ бид хэрхэн өөрсдийгөө тайвшруулах вэ? 
    Өнөөдөр Др.Стэнли бидэнд, хамгийн хүнд хэцүү найдвар тасарсан үед ч бидэнд хийж чадах зүйл бий гэдгийг сануулж байна. Бид тэр хүнд хэцүү цагт Бурхан руу хандан хашхирах үед юу болдог вэ гэдгийг та энэ цагт сонсоорой.