ОНЦГОЙ ЭРХ - Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бурханы нээж чадахгүй хаалга гэж байхгүй. Бурханы өмнө хаалттайгаа үлдэж чадах хаалга гэж энэ дэлхий дээр нэгч байхгүй!
    Зарим хүмүүс эргэн тойрондоо байгаа хүмүүсээс илүү эрх дарх эдэлдэг. Тэд бизнесийн ч юмуу, улс төрийн ч юмуу, нийгмийн тодорхой нэг хүрээнд хамаарч жирийн хүмүүсийн эдэлж чаддаггүй онцгой эрх дархыг эдэлдэг. Тэгвэл өнөөдөр бид итгэгч хүмүүст өгөгдсөн нэгэн онцгой эрхийн талаар ярилцах болно. Энэ бол Бурхан Эцэгийн өмнө очин залбирах эрх юм. Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бид ямар ч үед, ямар ч шалтгаанаар Бурханы өмнө очин зогсох боломжтой болсон. Тэгвэл итгэгч бидэнд өгөгдсөн энэ эрх дарх ямар гайхалтай зүйл болохыг та энэ цагт олж мэдээрэй. Ингээд хамтдаа Др.Чарльз Стэнлийг урьцгаая.