ОНЦГОЙ ЭРХ - Хэсэг 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бидний Бурхан бол гайхамшигтай, мөнхийн Бурхан. Тэр бол бүхнийг чадагч Нэгэн. Түүний хувьд үгээ айлдахад хангалттай. Бүх зүйлс Түүний үгээр бүтээгдсэн.
Хуучин гэрээн дээр Израильчуудыг жилд нэг удаа Эвлэрүүллийн өдрийг тэмдэглэдэг байсан тухай өгүүлсэн байдаг. Тэр өдөр Израилийн Тэргүүн тахилч сүмийн онцгой ариун газар луу нэвтрэн орж бүх Израильчуудын өмнөөс эвлэрүүллийг хийдэг байсан. Тэргүүн тахилчийн хувьд тийнхүү Бурханы оршихуйд орж, Түүнтэй уулзах нь үнэхээр онцгой ивээл ерөөл, онцгой эрх дарх байсан.
Тэгвэл өнөөдөр та бидний хувьд Бурхантай уулзахын төлөө Хуучин гэрээний ёс жаягийг дагах шаардлагагүй болсон. Есүс Христээр дамжуулан бид Бурхантай хэзээ ч, хаана ч, ямар ч шалтгаанаар уулзан ярилцах боломжтой болсон. Энэ бол итгэгч бидний хувьд үгээр илэрхийлшгүй онцгой их ивээл ерөөл, онцгой их эрх дарх юм шүү.