АМЬДРАЛЫНХАА ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Өнөөдөр та өөрийнхөө төлөвлөгөөг Бурханы төлөвлөгөөнд нийцүүлэн амьдрахыг хичээж байна уу? эсвэл өөрийнхөө төлөвлөгөөг Бурханд тулгаж, Бурханыг шахамдуулахыг оролдож байна у? Энэ хоёрын цаана асар том ялгаа бий гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 
Өнөөдөр Др.Стэнли бидэнд нэгэн чухал зүйлийг сануулж байна. Итгэгч бидний хувьд амьдралынхаа зорилгыг тодорхойлохдоо эхлээд тухайн зүйлээ Бурханы байр сууриас харж сурах нь чухал юм. Бидний амьдралд хандсан Бурханы төлөвлөгөөг олж харахын тулд эхлээд бид өөрсдийнхөө амьдралыг Бурханы өнцгөөс харж сурах хэрэгтэй. Тэгж байж бид амьдралынхаа зорилгыг тодорхойлж чадна. Тэгвэл үүнд маань туслахын тулд Др.Стэнли энд хүрэлцэн ирээд байна. Хамтдаа түүний хичээлд анхаарлаа хандуулцгаая.