БИДНИЙГ ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД СААД БОЛДОГ ДОЛООН ШАЛТГААН

Бүх л түүхийн туршид олон олон агуу гүрнүүд оршин тогтнож байсан. Гэсэн хэдий ч тэд бүгд устаж үгүй болсон. Яагаад тэр вэ? Юуны учир тэр агуу соёл иргэншлүүд устаж үгүй болов? Хэрвээ бид түүхийг анхааралтай судлах юм бол тэр бүх улс гүрнүүд хөгжил дэвшлийнхээ оргил үеэс эхлэн өөрөө өөрийгөө мөхөөсөн болохыг бид харж чадна. Хаад ноёдынх нь шунал, завхрал, эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл, ард иргэдийнх нь ёс бус байдал тэр бүх агуу улс гүрнүүдийг мөхөл рүү хөтөлсөн юм. 
    Итгэгч бидний хувьд бурханлаг зорилгодоо хүрэхэд саад болдог хамгийн том саад тотгоруудын нэг бол шунал юм. Тэгвэл бид энэ аюулаас хэрхэн зайлсхийх талаар хамтдаа Др.Стэнлийн зөвлөгөөг хүлээн авч сонсоцгооё.