ЗОРИЛГОДОО ХҮРЭХ АЛХМУУД - Хэсэг 1

Сонсогч танд өмнөө тавьсан зорилго бий юу? Хэрвээ байгаа бол та өмнөө яг ямар зорилго тавьсан бэ? Магадгүй та ажлаа өөрчлөх эсвэл орлогоо нэмэгдүүлэх зорилго өмнөө тавьсан байж болно. Эсвэл найз нөхдийнхөө дунд хүндлэл хүлээх, эсвэл гэр бүлдээ зориулж ямар нэгэн эд хөрөнгө худалдан авах зорилго тавьсан ч байж болно. Тэгвэл энэ мэтчилэн зорилгыг өмнөө тавин явахад буруу зүйл бий юу?
    Өнөөдөр Др.Стэнли бидэнд энэ асуултын хариултыг өгөх болно. Мөн зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой алхмуудыг бидэнд зааж өгөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг урьцгаая.