Шастирын номуудын үргэлжлэл болсон Езра ном нь Вавилоны олзлолоос буцаж ирсэн хэсэг еврейчүүд Иерусалимд амьдрал, хүндлэл мөргөлөө сэргээсэн тухай үйл явдлыг өгүүлдэг. Үйл явдал дараах дарааллаар өрнөж байна. Үүнд 1) Персийн хаан Корешийн зарлигаар еврейчүүдийн эхний хэсэг буцаж ирсэн нь; 2) ЭЗЭНий өргөөг дахин барьж ЭЗЭНд өргөсөн ба Иерусалим хотноо Бурханд дахин мөргөл өргөж эхэлсэн нь; 3) Израилийн сүнслэг өвийг цааш уламжлуулахаар шашны болон нийгмийн амьдралыг дахин цэгцэлсэн, ЭЗЭНий хуулийн номч Езрагийн удирдлагаар дахиад хэсэг еврейчүүд Иерусалимд ирсэн нь гэсэн үйл явдлууд багтана. 
/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи Езра номын тайлбар/