БИД ӨМНӨӨ ЗОРИЛТ ТАВИХ НЬ ЗӨВ ҮҮ?

Библи бидэнд хэлэхдээ “бүх зүйл дээр Эзэнд итгэж, юунд ч бүү санаа зов” гэж сургадаг. Гэхдээ юунд ч санаа зовохгүй байлаа гээд бид ирээдүйгээ төлөвлөж болохгүй гэсэн үг үү? Бид ирээдүйгээ төлөвлөж, өмнөө зорилт тавихын оронд зөвхөн өнөөдрөөрөө л амьдрах ёстой юу?
Эдгээр асуултад Др.Стэнли өнөөдөр Библийн үүднээс хариулах болно. Ингэхдээ итгэгчид бид өмнөө тодорхой мөн бурханлаг зорилт тавин түүндээ хүрэхээр зүтгэх нь үнэхээр үнэлж баршгүй ач холбогдолтой болохыг бидэнд хэлж өгөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг урьцгаая.