БУРУУ ЗҮЙЛД АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ НЬ

Элч Паул анхны үеийн чуулгануудад захидал бичиж, тэднийг ямар зүйлд анхаарлаа хандуулж, ямар зүйлээр оюун санаагаа дүүргэх ёстойг үргэлж сануулдаг байсан. Паул яагаад энэ тухай зааж сургаж, ятгаж сэнхрүүлэхдээ тийм их цагийг зарцуулдаг байсан юм болоо? Яагаад гэвэл итгэгч бид бүх анхаарлаа Есүс Христ болон Түүний үнэнд хандуулах үед бид нөхцөл байдлын шуурганд амархан шидэгдэхгүй гэдгийг Паул маш сайн мэдэж байсан. Харин бид Бурханаас өөр зүйлст анхаарлаа хандуулж, Бурханы үнэнээс холдох үедээ хүнд хэцүү нөхцөл байдлууд дунд бид Бурхан эргэлзэж эхэлдэг. Бид сорилт уруу татлагатай нүүр тулах үедээ маш амархан бүдэрдэг. 
Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд энэ чухал үнэнийг дахин сануулж байна. Бид Бурханд болон Түүний үгэнд анхаарлаа хандуулан амьдрах нь ямар чухал болохыг Др.Стэнли бидэнд сануулж байна. Бид буруу зүйлсийг чухалд тооцох үед энэ нь бидний амьдралд маш хортойгоор нөлөөлдөг. Тиймээс ийм алдаа гаргахаас зайлсхийхийн тулд юу хийх ёстойг Др.Стэнли бидэнд энэ цагт зөвлөх болно.