ЦААШИД НУЛИМС УРСАХГҮЙ

ЦААШИД НУЛИМС УРСАХГҮЙ

Жой О Коннор ядарч туйлдсан байлаа. Дотны найз нь хачирхалтай байдлаар завины осолд орж амиа алдаад Жой түүний ажил явдлаас дөнгөж ирээд байлаа. Ирээдүйн амьдрал нь ингэж гэнэтхэн тасарсан тэр залууг дурсан санахаар 600 хүн оршуулгын ёслолд нь оролцсон юм. Гашуудаад туйлдсан Жой орон дээрээ лагхийн сууж, гурван настай охин Жанэетэй хэдэн хором тоглов. Охин нь тэр даруйд ослын тухай, найз Иоелын үхлийн тухай “Тэнгэрийн улс гэж хаана байдаг вэ?” гэж лавлан асуужээ.
Жой үнэнээ хүлээсэн аястай “Тэнгэрийн улс хаана байдгийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ тэнгэрийн улс ямар гэдгийг би чамд ярьж чадна” гэж охиндоо хариулжээ. Тэгээд Библид юу гэж амласныг тайлбарлав. “Тэнгэрийн улсад бид Бурхантай хамт мөнхөд амьдарна гэдгийг ярьж өгсөн. Тэнгэрийн улсад үхэл гэж байхгүй, өвдөлт, яа-яа гэж уулга алдах, өвдгөө шалбалах зүйл үгүй” гэжээ. Тэгээд эцэст нь, тэнгэрийн улс гайхамшигтай, баяр хөөртэй газар, тэнд биднийг гуниглуулах ямар ч зүйл байхгүй болохоор тэнд хүмүүс уйлдаггүй, нулимс асгаруулдаггүй гэдгийг охиндоо тайлбарлав.
Гэнэтхэн Жанэе охин ухаарах шиг болоод “Тийм ээ, тэнгэрийн улс бол уйлдаг газар биш” гэжээ. Жанэе, чи зөв ойлгожээ! Эш үзүүлэгч Исаиа бидэнд хожмын амьдралын тухай ингэж өгүүлдэг Бурхан “... үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина ...” гээд араас нь гарын үсэг зурахын адил “ЭЗЭН үүнийг айлдсан юм” гэж хэлжээ. (Исаиа 25:8)
Илчлэл номд тэнгэрийн улс дэх амьдралын тухай илүү дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэнд ингэж бичжээ. “Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно” (Илчлэл 7:17) Энэ амлалтыг 21-р бүлэгт дахин давтаж “Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ” гэв. (Илчлэл 21:4)
Нулимс бол бидний амсаж туулж буй өвдөлт шаналлыг гадагшлуулахаар Бурханаас заяасан хэрэгсэл юм. Гэхдээ таныг урамшуулмаар байна. Нэгэн өдөр бүхий л гашуудал зовлон өнгөрөн одож “түүх болно”. Энэ бол Бурханы амлалт.