ЁРЫН СҮНСЭНД ГЭМЭЭ УЛАЙХ

ЁРЫН СҮНСЭНД ГЭМЭЭ УЛАЙХ

Би танд нэгэн зүйрлэлийг ярья. Та үүнээс өөрийгөө олж харах болов уу. Магадгүй та Бурханд таалагдахгүй ямар нэг юм хийсэн байя. За за, шударгаар гэм хийсэн гэдгээ хүлээе. Гэхдээ Христ таны нүглийн төлөө үхсэн гэдгийг та бас мэдэж байгаа. Ингээд та гэм нүглээ Бурханд улайхад, Тэр таныг уучилсан. Учир нь Библи хэлэхдээ “Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.” хэмээсэн. (1Иохан 1:9) Ингээд таны сэтгэл санаа амардаг биз дээ?
Гэтэл дотоод сэтгэлдээ түгшсээр байх нь бий. Маргааш өглөө нь сэрэхдээ гэм буруутайгаа мэдэрсээр нүдээ нээх үе бий. Өршөөгдсөн мэдрэмж огт үгүй. Ингээд нүглээ дахин улайж, Бурханаас өршөөлийг ахин дахин гуйна. Ийм байдлаар төгсөшгүй хүрд эргүүлэх мэт ахин дахин гэмшсээр байх нь юутай хөөрхийлөлттэй вэ!
Гэм нүгэл маань хэдийнэ уучлагдсан, гэтэл гэм буруутай мэдрэмжээ тээсээр. Ийм мэдрэмжийг ёрын муу сүнс өгч, бидэнд худал ярьдаг гэж 74 жилийн турш сургаал номлогч хийсэн миний аав итгэдэг билээ. Муу ёрын сүнсийг Библид “Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч...” гэж нэрлэдэг. (Илчлэл 12:10) Мөн Иохан бичихдээ “Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг” гэсэн. (Иохан 8:44)
Бурхан таныг уучлаад байхад танд гэм буруутай мэдрэмж төрсөөр байна уу? Бурхан таныг буруутгасаар буй хэрэг биш. Учир нь Библид “Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй” гэжээ (Ром 8:1) Тэгвэл үүний цаана хэн үлдэж байна? Муу ёрын сүнснээс өөрцгүй. Хэдийнээ уучлагдсан гэм нүглийг та улайхдаа муу ёрын сүнсэнд гэмшиж буй хэрэг. Бурхан таныг уучилчихаад байхад та Түүний өмнө гэмтэй хэвээр гэж муу ёрын сүнсний худал хуурмагтай санал нэгдэж байгаа гэсэн үг.
Харин сайн мэдээ бас бий. Библид биднийг “Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолж” чадна гэж бичсэн (2Коринт 10:5) Муу ёрын сүнсний худал үгийг эсэргүйцэн Бурханы уучлалын үнэнийг хүлээн аваарай. Тэгвэл таны гэм буруутай мэдрэмжийн оронд баяр хөөр бий болно.