ҮНЭНЧ БУС БАЙДЛААС ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ?

ҮНЭНЧ БУС БАЙДЛААС ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ?

Гэр бүлээс гадуурх харилцаа! Тэр хоёр нэг л мэдэхэд тийм харилцаанд орчихсон байлаа. Эхнэр нь ийм юм тохиолдоно гэж огт санаагүй. Нөхөр нь ийм нөхцөл байдалд яаж орсноо ч ойлгохгүй. Гэтэл уруу татлага ирээд, тэд сорилтод буулт хийчихсэн байж. Юм болоод өнгөрсний дараа тэд өөрсдөөсөө “Бид яаж байгаад ийм болчихов оо?” гэж гайхшраад хоцоржээ.
Үнэндээ эргээд харвал аюулын дохио тэмдэг харагдаж л байсан. Гэвч тэд бодохдоо “Бидний гэрлэлт бат бэх. Бидэнд ийм юм тохиолдох учиргүй” гэсэн хэрнээ тийм харьцаанд оржээ.
За яахав, бусад хүн тэдний энэ туршлагаас суралцаж чадах уу? Аюулын дохио тэмдэг юу байсан бэ?
Нэгдүгээрт, тэдний хамт өнгөрүүлэх цаг нэлээд хэмжээгээр багасаж эхлэв. Ажлын цагийн хуваарь ялгаатай, тэрнээс болж өөр өөр цагт унтаж амардаг болсон. Гадуур оролцдог зүйлсээс болж өөр өөр зүгт салах нь ихэсжээ.
Мөн тэдний амьдралд томоохон хэмжээний асуудлууд үүсэж эхэлжээ. Бие эрүүл мэндийн, санхүүгийн эрс хүндрэлүүд, хүүхдүүдэд нь бас асуудал тохиолдсон юм.
Та магадгүй “Яг л бидний амьдралыг дүрслээд байна даа! Хүн бүхэнд ийм асуудал тохиолддоггүй гэж үү?” гэж бодож байгаа байх. Тийм ээ, ихэнх гэр бүлийн хосуудад ийм юм тохиолддог. Гэтэл манай жишээний хоёр эдгээр аюулын дохиог анзаараагүй өнгөрчээ. Энэ бүх дохионд тэд хэнэггүйгээр хандсан. Тэдний хэнэггүй байдал тэдний бүхий л биеийг өвтгөсөн өргөс адил байв. Тэгээд тэд гэр бүлээсээ гадуур харьцаатай болжээ.
Хэрэв гэр бүлийн хоёр аливаа асуудал дарамтад орсон ч тэр зүйлийг хоёр биеийнхээ дунд хаалт болгох биш, харин тэр асуудлын дунд ч илүү ойр байхаар шийдвэл ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулж чаддаг. Харин хоёр хүн нэг дээвэр дор тус тусын амьдралаар амьдарч эхэлбэл аюулын дохио нь бүр түргэний дохио шиг чанга дугарч буй хэрэг.
Библид миний онцгойлон дуртай гэр бүлийн харилцааг дүрсэлсэн үгс бий. Тэр бол “хамт бай” гэсэн үг. Үүнийг 1Коринт номын 7-р бүлгээс харж болно. Гэрлэлт дотор хамт байна гэдэг нь зүгээр нэг бие махбодын үйлдлээс илүү утга учиртай зүйл. Энэ бол тэдний харилцаа юм.
Сонсогч та гэрлэлт дотроо ямар ч асуудалтай тулгарсан байлаа тэрнийгээ хамтдаа даван туулаарай. Хамт залбираарай. Хамтдаа ярилцаарай. Хамтдаа та хоёр Бурханы шийдлийг олж чадна. Тэгвэл үнэнч бус байдлын занганаас сэргийлж чадах юм.